Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Онцгой албан татварын хэмжээг хоёр дахин өсгөлөө

Хууль тогтоох дээд байгууллагын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Төлөвлөсөн асуудлуудаа ээлж дарааллан хэлэлцэж, баталсаар. Монгол Улсын эдийн засагт эмчилгээ хийх, зогсонги байдалд орсон бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлыг урагшлуулах асуудлыг өчигдөр болсон чуулганы хуралдаанаар хэлэлцлээ. Өөрөөр хэлбэл, 2012 оны төсөвт тодотгол хийх хуулийн төсөл юм. Тодотголд тусгасан зарим асуудал гишүүдийг маргахад хүргэж буй. Үүний нэг нь хүүхэд бүрт сар тутам олгох 20 мянган төгрөг. МАН-аас сонгогдсон гишүүд АН-ын санаачилсан дээрх тэтгэмжтэй барьцаж, өмнө нь олгож байсан 21 мянган төгрөгийн халамжаа сэргээхээр зүтгэх болсон. Гэвч энэ нь хуулийн дагуу зогссон тул дахин сэргээх боломжгүй аж. Мөн хавтгайруулж олговол төсөвт багагүй дарамт ирэх юм байна. Иймд парламентын бүтцийн байгууллагуудаар тодотголыг хэлэлцэх үед гишүүдийн олонхи тэдний саналыг хүлээж авахаас татгалзжээ. Энэ нь, МАН-ынхныг бухимдуулсан байна. Уг асуудлыг Байнгын хороогоор хэлэлцсэн тухай танилцуулгыг хийх үеэр “зарчмын зөрүүтэй санал гараагүй” хэмээсэн нь С.Бямбацогт гишүүний эгдүүцлийг төрүүлсэн. Тэрээр “Уг нь, УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу зарчмын зөрүүтэй санал оруулахаар гаргасан ч хүлээн аваагүй. Бид хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны баталгаажих төвшингөөс доош орлоготой өрх, ахмад настангуудад 21 мянган төгрөг олгох санал гаргасан юм. Гэвч хүлээн авсангүй” гэж байлаа. Нэгэнт уг асуудлыг дэмжихгүй, төсөвт илүү их ачаалал өгөх шаардлагагүй хэмээсэн болохоор тусгах боломж байсангүй. Сонгуулийн өмнө төрийн дансыг улайлгасан, хасах цэг рүү түлхсэн болохоор одоо ачааллыг нь нэмчихвэл ямар хор уршиг тарих нь ойлгомжтой биз.

Ирэх сараас эхлэн олгох 20 мянган төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд архи тамхины онцгой албан татварын хэмжээг нэмэхээр тусгасан. Энэ нь ч дэмжигдсэн байгаа. Уг татварыг нэмэхийн тулд хуулийн орчинд өөрчлөлт оруулах замаар шийдэж буй. Тодруулбал, Онцгой албан татварын, Гаалийн тариф, гаалийн татварын, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд өөрчлөлт хийх юм. Дээрх хуулийн төслүүдийг  анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргасныг түшээд дэмжин хууль тус бүр дээр санал хураан баталсан юм. Ийнхүү архи, тамхины онцгой албан татвар өмнөхөөсөө хоёр дахин өсөхөөр боллоо.

Хууль батлагдахаас өмнө түшээд нэг зүйлээс болгоомжилж байсан. Тэр нь, далд бизнес хөгжих бололцоог бүрдүүл вий, хямд архины эрэлт нэмэгдэж, мансуурах явдал ихсэхгүй юү гэсэн асуудал юм. Гадаадын олон оронд ийм зүйл гарч байсан болохоор тэд ийнхүү асууж байсан биз. Тэгвэл дээрх асуудлыг үүсгэхгүй байхын тулд Гааль болон Татварын ерөнхий газар сайн ажиллах шаардлагатай гэж УИХ-ын дэд дарга С.Баярцогт хэлж байв. Эцэст нь, уг хуулийг батлагдсан өдрөөс нь хэрэгжүүлэхээр тогтлоо.
0 Сэтгэгдэл
Ардчилсан нам өмнөх УИХ-д байхдаа НӨАТ-ын 10 сяын босгийг өсгөж 100 сая болгох тухай хуулийн төсөл оруулж байсан. Ерөнхийлөгч Элбэгдорж ч гэсэн дэмжиж хуулийн төсөл оруулсан. Энэ яагаад шийдэгдэхгүй хүлээгдээд байнаа. Бидэнд татварын дарамт маш их байна үүнийг хурдан шийдээчээ. Төсвийн байнгын хороонд дээрх энэ хуулийн төсөл хэлэлцэж байхад АН-ийн Баярцогт эсэргүүцэж байхад нь үнэхээр гайхаж энэ Монгол хүн мөн үү гэж бодсон. Тэр сангийн сайд байхдаа оюу толгойд ашигтай гэрээ байгуулахын тулд Олон татварын хуулийн гадаадынханд ашигтайгаар өөрчилж хэдхэн хоногт батлуулж байсныг бид мэднэ. Тэгтэл монголын жижиг бизнес эрхлэгчидэд хэрэгтэй ард түмэнд хэрэгтэй ганцхан хуулийг эсэргүүцэн хэлэлцэхийг хойшлуулж байхыг хараад энэ хүн монголын ард түмний төлөө биш албан тушаал, эд мөнгөний төлөө ичих нүүрээ хүн чанараа уландаа гишигсэн луйварчин байна даа гэж бодож байлаа. Одоо ичихгүй УИХ-ын дэд дарга хийж байгаа... Чи өмнөх хийсэн нүгэлүүдээ наминчлаад ард түмэн хэрэгтэй нэгч болов сайн юм х
Хамгийн их уншсан