Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газарт “мад” тавих гэж хүссэн МАН-ынхны оролдлого
Шинэчлэлийн Засгийн газар бүрэн эрхийн хугацаандаа хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулан гаргаж УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ асуудлыг парламентаар хэлэлцэж байна. Гүйцэтгэх засаглалын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийн төслийн танилцуулгыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хийсэн юм.
Үйл ажиллагааных нь дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт УИХ-ын ээлжит сонгуульд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, ИЗНН-ын “Амьдрал” хөтөлбөр, бие даагч гишүүдийн зарим нэг санал, АН-ын “Монгол хүн-2020” хөтөлбөрт туссан заалтууд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн санал, хувийн хэвшил, эрдэмтдийн саналыг тусгасан байна. Мөн ингэхдээ 21 аймаг 330 гаруй сумдын иргэдийн бодол санааг багцлан оруулсан аж. Хөтөлбөр нь үндсэн таван хэсгээс бүрдэж байгаа бөгөөд Ажил орлоготой, Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, Аюулгүй орчинтой, Эрх чөлөөтэй Монгол хүн гэж бүлэг болгон үзжээ. Ерөнхийдөө иргэдээ ажилтай, орлоготой байлгах чиглэлээр хийх ажил, алхмуудыг тусгаж. Мөн төрийн албаны хүнд суртлыг устгах, авлигатай тэмцэж, бүх шатанд үүрэг хариуцлагыг дээшлүүлэх зорилт тавьсан байна. Үүнээс гадна өмнөх засгийн үеэс хийхээр зорьж эхлүүлсэн их бүтээн байгуулалтыг дуусгахаар болжээ. Харин сэргийлж, анхааралдаа авах зүйл нь инфляц хэмээн тодорхойллоо. Засгийн газар инфляц дайн зарлан, тэмцэж, хөтлөгдөхгүйн тулд хоёр чиглэлээр ажиллах юм байна. Хамгийн гол нь нефть, махны ханшийн асуудалд зохицуулалт хийх гэнэ. Үүнээс гадна ажилгүйдлийг бууруулахаар тусгайлсан яам байгуулж, 150 мянган ажлын байр бий болгохоор тусгаж. Олон жил халамжийн бодлого буруу байна хэмээх шүүмжлэл төр түшилцэгчдийн чихийг “чимсэн”. Тиймээс шинэчлэлийн Засгийн газар үүнийг цэгцлэхээр шийдэн эхний ээлжинд хүүхдэд сар тутам 20 мянган төгрөг олгож, дараа нь зорилтот бүлэг рүү чиглүүлэх бодлого хэрэгжүүлэхээр болсныг Ерөнхий сайд дуулгалаа. Үүний дараа түшээд өөрсдийн байр суурийг хэлж, гүйцэтгэх засаглалын тэргүүнийг асуултаар булав. Онцлоход МАН-ын гишүүд засгийн тэргүүн Н.Алтанхуягт “мад” тавихаар зорьсон ч амжилт олсонгүй. Гол зорилго нь хэлэх үггүй болгох байсан биз.
УИХ-ын гишүүн М.Энхболд “Өмнөх Засгийн газрын үед Тэргүүн шадар сайдаар ажиллаж байхдаа 250 мянган ажлын байр шинээр бий болгосон. Харин өнөөдөр ирэх дөрвөн жилийн хугацаанд 150 мянган ажлын байр бий болгоно гэж тусгасан байна. Хөдөлмөрийн яам байгуулчихаад дөрвөн жилийн хугацаанд ийм хэмжээний ажлын байр шинээр бий болгох нь шинэчлэл үү, ухралт уу” гэж асуув. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хэчнээн ажлын байр бий болгох боломжтой эсэхээр бид маргаж байгаад 150 мянга гэсэн тоо тавьсан. Энэ нь, хийсвэр бус бодитой бий болгох ажлын байр. Та бидний хамтран ажиллаж байх үед гаргасан ажлын байрны тоо өнөөдрийг хүртэл эргэлзээтэй дагуулсан хэвээр байгаа. Үнэхээр 250 мянган шинэ ажлын байр бий болсон юм бол ядуурал тэр хэмжээгээр буурах байсан. Гэтэл ядуурал огт буураагүй, хэвээр байна” гэлээ. 

Гишүүн Н.Номтойбаяр Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг татаж Хөдөлмөр эрхлэлтийг хөгжүүлэх санд төвлөрүүлэх шаардлагатай. Учир нь тус сангаар дамждаг зээл нь Засаг дарга нарын танил талд очдог. Эргэн төлөлт нь ч чамлалттай” гэсэн санал хэллээ. Мөн гадаадаас ажиллах хүч авах асуудалд анхаарахгүй бол нэг улсаас олон тооны иргэд авах болсон аж. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “МСҮТ-ийг манайд харьяалуулж, хувийн хэвшилтэй хамтарч ажиллахаар шийдсэн. Тус төвд суралцагчдыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна. Бид гадаадаас ажиллах хүч авах асуудлыг багасгах болно. Ирж байгаа ажилчдын 10-15 хувийг багшаар ажиллуулж, иргэдээ сургаад дараа жилээс нь авах тоогоо цөөрүүлэх бодлого барина” гэж хариуллаа. Харин сум хөгжүүлэх сангийн мөнгийг яам руу татахыг зөвшөөрсөнгүй. Учир нь, тус сангийн үйл ажиллагаа орон нутагт маш их үр дүн өгч байгаа аж. Хэн хэрхэн зээл авч, юунд зарцуулав гэдэг хяналт тавих нь чухал юм байна. Ийм тогтолцоог бүрдүүлчихвэл ямар асуудалгүй бололтой. 

Өнөөдөр хүүхдийн цэцэрлэг, сургууль хүрэлцээтэй бусаас эрхлэгч, багш нарт нь тодорхой хэмжээний авлига өгч хүүхдээ бүртгүүлдэг болсон нь шүүмжлэл дагуулах болсон. Үүнийг хэлэлцүүлгийн үеэр хөндөж, хэрхэн шийдэх талаар Боловсрол шинжлэх ухааны сайдаас лавлахад “Өнөөдөр цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 50 хувь нь цэцэрлэгт хамрагдаагүй, зарим сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Хүүхэд болгон цэцэрлэгт орж чаддаг болох орчинг бүрдүүлэх нь чухал байгаа. Эцэг, эхчүүд нь авлигагүйгээр, арын хаалга хэрэглэхгүйгээр хүүхдээ цэцэрлэгт оруулдаг тийм тогтолцоог бүрдүүлэх ёстой. Үүний төлөө л явна” гэж Л.Гантөмөр сайд хэлэв.  
Ийнхүү Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр барианаас хөдөлж, парламентаар хэлэлцэгдэж эхэллээ. Юутай ч анхны даваагаа давж байна.
0 Сэтгэгдэл
Ардчилсан нам өмнөх УИХ-д байхдаа НӨАТ-ын 10 сяын босгийг өсгөж 100 сая болгох тухай хуулийн төсөл оруулж байсан. Ерөнхийлөгч Элбэгдорж ч гэсэн дэмжиж хуулийн төсөл оруулсан. Энэ яагаад шийдэгдэхгүй хүлээгдээд байнаа. Бидэнд татварын дарамт маш их байна үүнийг хурдан шийдээчээ. Төсвийн байнгын хороонд дээрх энэ хуулийн төсөл хэлэлцэж байхад АН-ийн Баярцогт эсэргүүцэж байхад нь үнэхээр гайхаж энэ Монгол хүн мөн үү гэж бодсон. Тэр сангийн сайд байхдаа оюу толгойд ашигтай гэрээ байгуулахын тулд Олон татварын хуулийн гадаадынханд ашигтайгаар өөрчилж хэдхэн хоногт батлуулж байсныг бид мэднэ. Тэгтэл монголын жижиг бизнес эрхлэгчидэд хэрэгтэй ард түмэнд хэрэгтэй ганцхан хуулийг эсэргүүцэн хэлэлцэхийг хойшлуулж байхыг хараад энэ хүн монголын ард түмний төлөө биш албан тушаал, эд мөнгөний төлөө ичих нүүрээ хүн чанараа уландаа гишигсэн луйварчин байна даа гэж бодож байлаа. Одоо ичихгүй УИХ-ын дэд дарга хийж байгаа... Чи өмнөх хийсэн нүгэлүүдээ наминчлаад ард түмэн хэрэгтэй нэгч болов сайн юм х
Ардчилсан нам өмнөх УИХ-д байхдаа НӨАТ-ын 10 сяын босгийг өсгөж 100 сая болгох тухай хуулийн төсөл оруулж байсан. Ерөнхийлөгч Элбэгдорж ч гэсэн дэмжиж хуулийн төсөл оруулсан. Энэ яагаад шийдэгдэхгүй хүлээгдээд байнаа. Бидэнд татварын дарамт маш их байна үүнийг хурдан шийдээчээ. Төсвийн байнгын хороонд дээрх энэ хуулийн төсөл хэлэлцэж байхад АН-ийн Баярцогт эсэргүүцэж байхад нь үнэхээр гайхаж энэ Монгол хүн мөн үү гэж бодсон. Тэр сангийн сайд байхдаа оюу толгойд ашигтай гэрээ байгуулахын тулд Олон татварын хуулийн гадаадынханд ашигтайгаар өөрчилж хэдхэн хоногт батлуулж байсныг бид мэднэ. Тэгтэл монголын жижиг бизнес эрхлэгчидэд хэрэгтэй ард түмэнд хэрэгтэй ганцхан хуулийг эсэргүүцэн хэлэлцэхийг хойшлуулж байхыг хараад энэ хүн монголын ард түмний төлөө биш албан тушаал, эд мөнгөний төлөө ичих нүүрээ хүн чанараа уландаа гишигсэн луйварчин байна даа гэж бодож байлаа. Одоо ичихгүй УИХ-ын дэд дарга хийж байгаа... Чи өмнөх хийсэн нүгэлүүдээ наминчлаад ард түмэн хэрэгтэй нэгч болов сайн юм х
Хамгийн их уншсан