Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Цагдаагийн байгууллага нэг сая мод тарина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг энэ оны 10 дугаар сарын 4-нөөс 11-ний өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагааны хүрээнд  цагдаагийн байгууллагаас Хан-Уул дүүргийн шинэ нисэх явах замд байрлах “Ногоон хэрэм” төслийн байршилд мод тарих ажлыг өчигдөр /2021.10.06/ зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүдийн төлөөлөл оролцсон юм.

Монгол Улс 2030 он хүртэл  тэрбум мод тарих санаачилга гаргасныг Цагдаагийн ерөнхий газраас дэмжин 1 сая мод тарихаар болсон. Тарьсан модыг ургуулах нь чухал учраас урт хугацаанд тогтвортой арчилж, ногоон орчин бүрдүүлэх менежментийг боловсронгуй болгоход анхаарч ажиллахаа онцолсон юм.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд өртсөн тооцоо, судалгаа бий. Энэхүү үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлбэл цөлжилтөд өртсөн талбай 4 хувиар буурна. Иймд мод тарих үндэсний хөтөлбөрт хувь хүн, албан байгууллагууд идэвхтэй оролцохыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.

 

2 Сэтгэгдэл
хэв журмаа сахиул хүүрнүүдээ
Тарина ургуулна гэж амлах хэрэгтэй байнаа
Хамгийн их уншсан