Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Ц.Жаргалантуул: Нийслэлд зайны сургалтад бүрэн шилжсэн сургууль байхгүй

Нэгдсэн шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлснээс хойш коронавируст халдвараар өвчилж буй хүүхдүүд болон зайны сургалтын талаарх мэдээллийг долоо хоногт гурван удаа авдаг байсан. Харин аравдугаар сарын 1-ээс эхлэн энэ талаарх мэдээллүүдийг өдөр тутам авч, Нийслэлийн Онцгой байдлын газар, Боловсрол, шинжлэх ухааны яаманд тогтмол мэдээлж байна.

Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул хэвлэлийн хурлын үеэр “Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш ерөнхий боловсролын 5-6 сургууль зайны сургалтад шилжээд байсан бол аравдугаар сарын 7-ны байдлаар зайны сургалтад бүрэн шилжсэн сургууль байхгүй. Харин Налайх, Сүхбаатар дүүргийн Насан туршийн боловсролын хоёр төв зайны сургалтад бүрэн шилжсэн. Нийслэлийн 52 сургуулийн 12-оос доош насны буюу бага ангийн 88 бүлэг, дунд болон ахлах ангийн 112 бүлэг зайны сургалтад шилжээд байна” хэмээн цаг үеийн нөхцөл байдлыг мэдээллээ.

Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн 12-оос доош насны хүүхдүүдийн ангиас халдварын нэг тохиолдол илэрвэл зайны сургалтад шилжүүлж байгаа. Харин вакцинд хамрагдсан буюу 12-оос дээш насны сурагчдын ангид халдварын  гурав болон түүнээс дээш тохиолдол илэрвэл зайны сургалтад шилжүүлэх арга хэмжээг авч байгаа юм.

 


 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан