Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН САЛБАР ДУНДЫН БҮЛГИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО


Засгийн газрын 2019 оны 201 дүгээр тогтоолоор “Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах тусламж дэмжлэг үзүүлэх журам” батлагдсан. Тус журмын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/257 дугаар тушаалаар Хүүхэд хамгааллын салбар дундын бүлэг байгуулагдан, Ковид 19 цар тахлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөлттэйгээр ажиллаж байна.

Хүүхэд хамгааллын салбар дундын өнөөдрийн хуралдаанаар:   
-  УОК-ийн дарга, Шадар сайдын 2021 оны А/57 дугаар тушаалаар батлагдсан  “Коронавируст халдвар /ковид-19/ цар тахлын үед хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх түр журам”-ын хэрэгжилт, Цар тахлын үед хүүхдэд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээ, Цар тахлын үе дэх боловсролын үйлчилгээний талаарх мэдээлллийг холбогдох байгууллагууд танилцуулж, хэлэлцүүлэв.

- Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд шинээр оруулж буй Гамшиг, онцгой нөхцөл байдлын үе дэх хүүхэд хамгаалал зүйл, заалтыг ХНХЯ-аас танилцуулж, салбар дундын бүлгээс санал авлаа.

Салбар дундын бүлгийн дарга, ХНХ-ын дэд сайд С.Зулпхар “Коронавируст халдвар /ковид-19/-т цар тахлын үед хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх түр журам”-ын хэрэгжилт, Газар хөдлөлтийн үеийн бэлэн байдлын төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх болон бусад асуудлаар 10 үүрэг чиглэлийг өгөв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан