Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Засгийн газар өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
ЭТТ БОНДЫН ХҮҮГИЙН ТӨЛБӨРИЙГ ШИЛЖҮҮЛЛЭЭ

“Эрдэнэс Тавантолгой” ХК томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор Монголдоо анх удаа нийт 2 их наяд хүртэлх төгрөгийн дүн бүхий төгрөг, валют хосолсон ЭТТ Бонд гаргах зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авсан. 

 

ЭТТ бондыг 3 үе шаттайгаар олон нийтэд санал болгохоор төлөвлөсөн бөгөөд эхний үе шатыг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрүүдэд зохион байгуулсан юм. Уг арилжаанд 956 иргэн, 14 аж ахуйн нэгж оролцож нийт 677.7 тэрбум төгрөгийн багцын санхүүжилтийг амжилттай бүрдүүлсэн

Бондын нөхцөлийн дагуу хөрөнгө оруулагчдад хагас жил тутам хүүгийн төлбөрийг тооцон олгоно. Үүний дагуу өнөөдөр I үе шатны хөрөнгө оруулагчдын хүүгийн төлбөр болох 15.6 тэрбум төгрөгийг ҮЦТХТ-рүү шилжүүллээ. Мөн хөрөнгө оруулагч иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлд хүүгийн төлбөрийн батламжийг гардуулав.

ЭТТ Бондын санхүүжилт нь Тавантолгой дулааны цахилгаан станц, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, Төмөр зам зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтад зарцуулагдана. Дээрх бүтээн байгуулалтууд хийгдсэнээр компанийн үр ашиг илүү нэмэгдэж, 2025 он хүртэл нийт 11.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар тооцож байгаа юм.

ЭТТ Бондын III үе шатны арилжааг энэ ондоо багтаан зарлана.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан