Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Засгийн газар өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛЧИД “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ

 

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон төрийн өмчит байгууллагууд “Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Бумбатын булаг орчимд бургас, хайлаас, гоёлын мод, чацаргана гэх мэт олон төрөл зүйлийн 5200 ширхэг мод тариалж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилчид өнөөдөр /2021.10.09/ дээрх байршилд нийт 100 ширхэг мод тариалав. Дээрх моддын усалгаа арчилгааг нийслэлийн Хот тохижилтын газар хариуцан ажиллана.

”Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 2021-2025 онд хэрэгжүүлэх А6-20 Бизнес төлөвлөгөөг боловсруулан компанийн ТУЗ-өөр батлуулан ажиллаж байгаа бөгөөд энэхүү төлөвлөгөөний хүрээнд Хангай болон говийн нутагт хэрэгжүүлэх “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлэн 2021-2030 оны хүртэлх хугацаанд 180 сая мод тарихаар төлөвлөж байгаа юм.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан