Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Орон нутгийн барилгын ажлын чанарт анхаарч ажиллахыг үүрэг болгов

Барилга, хот байгуулалтын сайдын өнөөдрийн ээлжит шуурхай хурлаар харьяа газар, агентлагуудын ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөг танилцуулж, хэлэлцлээ.

Түүнчлэн төсвийн хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын захиалагчийн хяналтын эрх, орон нутагт шилжсэнтэй холбоотойгоор барилгын чанарт анхаарахыг үүрэг болголоо. Тодруулж хэлбэл орон нутгийн ГХБХБГ болон  захиалагчийн хяналтыг гүйцэтгэгчидтэй уялдаа холбоотой ажиллаж, мэдээлэл солилцож, ашиглалтад орж байгаа барилгуудын чанарт анхаарал хандуулж, эзэнжүүлэх чиглэлийг холбогдох газарт  өгөв.

Өнгөрсөн долоо хоногт болсон Орон сууц, Нийтийн аж ахуйн салбарын 90 жилийн ой арга хэмжээтэй холбоотойгоор Нийтийн аж ахуйн салбар өнгөрсөн 10 жил маш их бүтээн байгуулалт хийснийг хурлын үеэр онцоллоо. Мөн хэлэлцэгдэж байгаа холбогдох норм, дүрэм, хууль тогтоомж, цаашид авах арга хэмжээний талаар ярилцаж, ажлаа эрчимжүүлэх чиглэлийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар холбогдох газрын дарга нарт өгсөн юм гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан