Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Энэ он гарсаар улсын хэмжээнд хүүхдийн эрхийг зөрчсөн 320 хэрэг бүртгэгджээ

Энэ он гарсаар улсын хэмжээнд 987 мянга 787 зөрчлийн хэрэг бүртгэгдсэнээс есдүгээр сард 63.302 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх наймдугаар сартай харьцуулахад 35 хувиар буурсан байна.

Улсын хэмжээнд энэ оны 9 дүгээр сард бүртгэгдсэн нийт зөрчлийн хэргийн 61.7 хувь нь Нийслэлд, 38.3 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол 97.9 хувийг Цагдаагийн байгууллага, 0.8 хувийг Мэргэжлийн хяналт, 0.04 хувийг Онцгой байдал, 1.26 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалган шийдвэрлэжээ.

Дээрх хугацаанд Зөрчлийн тухай хуульд зааснаар 44.271 хүн шийтгүүлсэн нь өмнөх сараас 37 хувиар буурсан байна. Зөрчил үйлдсэн хүмүүсийн 77.5 хувь нь эрэгтэй, 22.5 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол дийлэнх буюу 37.4 хувийг нь 26-35 насныхан эзэлж байна.

Зөрчлийн хэргийн улмаас 348.957 төгрөгийн хохирол учирсан ба үүнээс 299.657 мянган төгрөгийн буюу  85.8 хувь нь нөхөн төлөгджээ.

Зарим төрлийн зөрчлийн хэргийн гаралт өмнөх наймдугаар сартай харьцуулахад тодорхой хувиар өссөн байна. Тухайлбал, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 320 бүртгэгдэж 48 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 458 бүртгэгдэж 30 хувиар, Танхайрах зөрчил 159 бүртгэгдэж 16 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 192 бүртгэгдэж 9 хувиар тус тус өсжээ.

Харин Хулгайлах зөрчил 14 хувиар, Нийтийн зориулалтын орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчил 5 хувиар, Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 4 хувиар, Хүний биед халдах зөрчил 3 хувиар тус тус буурсан байна.

Өнгөрөгч есдүгээр сард Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 36631 бүртгэгдэж өмнөх сараас 41 хувиар буурсан хэдий ч нийт зөрчлийн хэргийн 50 гаруй хувийг энэ төрлийн зөрчил дангаараа эзэлж байна.

Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын газар

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан