Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Монгол Улс цахим виз олгож эхэллээ

Монгол Улсын визийг өмнө нь зөвхөн хэвлэмэл хуудсаар олгодог байсан бол Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр визийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр олгох талаар тусгасан юм. Үүний дагуу Монгол Улс дэлхийн 36 орны иргэдэд жуулчин /K2/, соёл урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцох /K4/, дамжин өнгөрөх /K6/ ангиллын цахим визийг энэ сарын 1-ний өдрөөс олгож эхэллээ.

Цахим виз мэдүүлэх гадаадын иргэд нь https://evisa.mn/ системээр цахим визийн мэдүүлгийг үнэн, зөв бөглөн, төлбөрөө төлөх бөгөөд виз мэдүүлгийн баримт бичиг хянагдсаны үндсэн дээр ажлын гурав хоногт хариугаа авах боломжтой болж байна. Цахим виз нэвтэрснээр заавал цаг авах, дараалал хүлээх шаардлагагүйгээр дэлхийн хаанаас ч интернэт сүлжээнд холбогдон виз мэдүүлэх боломж бүрдлээ. Энэ нь иргэдийн цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэхээс гадна Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татах томоохон хөшүүрэг болох юм.

Одоогоор дэлхийн 80 орчим улс цахим визийн системийг нэвтрүүлээд байна.

Эх сурвалж: ГИХГ

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан