Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Иргэдийг усны тоолуур авахдаа баталгааны гэрчилгээ, лац тэмдгийг шалгахыг зөвлөв

Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны оршин суугчийн хүсэлтийн дагуу усны тоолуурын баталгаажуулалт, лац тэмдгийн бүрэн бүтэн байдал, тоолуурын заалт авалтыг шалгажээ.

 

Шалгалтаар тус айлын усны тоолуур нь улсын баталгааны гэрчилгээгүй, 2013 оны баталгааны лацтай, тоолуурын баталгааны хугацаа дууссан ба баталгаагүй хэмжих хэрэгслээр төлбөр тооцоог гүйцэтгэсэн, тоолуурын заалтыг буруу авсан зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

“Улсын баталгаажуулалтад заавал хамруулах хэмжих хэрэгслийн жагсаалт”-д айл өрхийн усны тоолуурын баталгаажуулалт хоорондын хугацааг 6 жил байхаар заасан байдаг.

Иймд иргэдийн зүгээс ус, цахилгаан, дулааны төлбөр тооцоог гүйцэтгэж буй тоолуур, бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа хэрэглэж буй жин хэмжүүр авахдаа тухайн улсын баталгааны гэрчилгээ, лац тэмдгийг сайтар шалгах шаардлагатайг мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөлөө

1 Сэтгэгдэл
энэ их төвөгтэй асуудал. иргэн тоолуурынхаа лац, ломбо, хугацааг сайн мэддэггүй. ашиглалтанд орсноос хойш хэдэн ч жил болсон байж магадгүй. аль нэг санаачлагатай нь тоолуураа авахуулаад шалгуулахад ажиллахгүй байна шинэ тоолуур авч тавиул гэнэ. ингээд эрэлд хатаж аль нэг худалдаачны аманд багтаж аваад тавиулна. их ажилтай, зардалтай.өөр хэдэн ч суугч ажилгүй, хугацаа дууссан тоолууртай усныхаа төлбөрийг дутуу төлж байгааг мэдэх аргагүй. ОС ашиглалтын байгууллага харъяа байруудынхаа хугацаа болсон тоолуурыг нэгдсэн журмаар сольж өгөөд гарсан зардлыг суугчидаас авчихаад байвал амар бишүү
Хамгийн их уншсан