Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүллээ

Намрын ээлжит чуулганаар Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцүүллээ. Газар тариаланг тогтвортой хөгжүүлэх, арвин ургац авах үндсэн асуудлын нэг нь тухайн бүс нутагт дасан зохицсон сортын үрийг тариалах, үрийн хангамж, чанарыг сайжруулах явдал юм.

Таримал ургамлын үр, сортын тухай хуулиар таримал ургамлын үрийн салбарын хөгжлийг дэмжих, үрийн салбарын судалгаа, шинжилгээ, инновацийг хөгжүүлэх, үрийн шударга худалдааг төлөвшүүлэх, таримал ургамлын генетикийн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, шинэ сорт бүтээхийг дэмжих, таримал ургамлын гаралтай хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулна.

Өөрөөр хэлбэл, энэ бол хүнсний аюулгүй байдлыг хангах, геополитикийн хууль юм. Уг хууль нь, нийтлэг үндэслэл, үр үйлдвэрлэл, үрийн чанарын хяналт, баталгаажуулалт, үрийн худалдаа, сортын бүртгэл, таримал ургамлын сортын бүтээгчийн эрх, хүнс хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн сан, таримал ургамлын үр сортын үйл ажиллагааг хэрэгжүүлэх гэсэн бүлгүүдээс бүрдэж байна.

Хууль батлагдсанаар тариаланчид баталгаажсан, нутагшсан, ган, халуун, өвчин, хортонд тэсвэртэй сортын үрээр өөрсдийн нутаг орны онцлогт тохируулан тариалалт хийх, таримал ургамлын үйлдвэрлэл, хүртээмж нэмэгдэх боломж бүрдэнэ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан