Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Хотын дарга БНИУ-ын парламентын Төлөөлөгчдийн танхимын Дэд ерөнхийлөгч Этторэ Росатотой уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд Найрамдах Итали Улс (БНИУ)-ын парламентын Төлөөлөгчдийн танхимын Дэд ерөнхийлөгч Этторэ Росато, тус улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лаура Ботта тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Хотын дарга БНИУ-ыг Улаанбаатар хотын найдвартай хөрөнгө оруулагч, хамтрагч орнуудын нэг гэдгийг онцлоод цаашид олон талт хамтын ажиллагааг өргөжүүлнэ хэмээв. Тэрбээр “Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай  хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 27 жилийн дараа амжилттай батлуулсан. Уг хууль хэрэгжиж эхэлснээр хот маань нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих санхүү, эрх зүйн чадамжтай болж байгаа. Улмаар хотод тулгамдаад буй хөгжлийн томоохон асуудлыг шийдвэрлэх боломжтой болсон. Тиймээс БНИУ Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг, соёл урлагийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээв.

БНИУ-ын парламентын Төлөөлөгчдийн танхимын Дэд ерөнхийлөгч Этторэ Росато “Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ноос, ноолууран бүтээгдэхүүний салбарт амжилттай хэрэгжиж байгаа. Түүнчлэн монголын олон чадварлаг дуучин Итали улсад ажиллан, ур чадвараа гайхуулж яваа. Иймд хотын дарга Д.Сумъяабазарын хэлсэнчлэн нийгэм, эдийн засаг, соёл урлагийн салбарт анхааран ажиллах болно” хэмээн онцоллоо.  Мөн БНИУ-ын зүгээс хотын гэрэлтүүлэг, замын хөдөлгөөний зохицуулалт, хот зохион байгуулалтын тал дээр дэмжин ажиллах боломжтойг онцолж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан