Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
238 хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүллээ

Нийслэлийн хэмжээнд эрсдэлт нөхцөлд байгаа хараа хяналтгүй болон хараа хяналт сул, хүүхдүүдийн байж болох газар, цэгүүдэд хяналт шалгалт хийх, илэрсэн хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх, зөрчил илэрсэн газруудад хариуцлага тооцох зорилгоор хүүхэд хамгааллын “Илрүүлэлт-2021” арга хэмжээг нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хэлтэс, дүүрэг дэх цагдаагийн газрын хэлтсүүд, хамтран зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүй байж болзошгүй 36, хараа хяналт сул 143, хөдөлмөр эрхлэгч 64, гар дээрээс худалдаа наймаа эрхэлдэг 5, гуйлга гуйдаг 7 зэрэг нийт 238 хүүхдийг олж тогтоон, бүртгэлд оруулан хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж ажиллав. 

Мөн хүчирхийллийн эрсдэлтэй 21 хүүхдийг илрүүлж хяналтад авч, дүүрэг хорооны хүүхдийн байгууллагад хүлээлгэн өгч ажилласнаараа ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Түүнчлэн эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, тэдний эрхийг хангах, асран хамгаалах үүргээ биелүүлэхийг уриалж байна. Иргэн та гэрийн бүлийн хүчирхийлэлд өртөж хохирсон, хүчирхийллийн тухай мэдсэн бол 102,107,108 утсанд мэдээлэх боломжтой гэж ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан