Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Орон нутгийн ЭМБ-ын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд цахим сургалт явуулж байна

Монгол Улсын Шадар сайдын үүргийн дагуу УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас ХӨСҮТ, НЭМҮТ, ЭХЭМҮТ-тэй хамтран аймаг, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд короновируст халдварт /КОВИД-19/-ын үеийн тандалт, хариу арга хэмжээний чиглэлээр цахим сургалтыг зохион байгуулж байна.

Нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилготой тус сургалтад өнөөдөр Архангай, Өвөрхангай, Булган, Орхон, Хөвсгөл, Баянхонгор аймгийн 101 сумын эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хамрагдаж байгаа юм.

Цахим сургалт дөрвөн өдөр үргэлжилж, 21 аймгийн 315 сумын эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийг хамруулна гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан