Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
“Монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой“ уралдаан зарлав

Монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой 2022 онд тохионо.

Монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн 20 жилийн түүх, ач холбогдол, оролцоог түгээн дэлгэрүүлэх, үе үеийн энхийг сахиулагчдын байгуулсан амжилт, гавьяа зүтгэлийг алдаршуулах, энхийг сахиулагчдын сүр хүчийг харуулах зорилгоор Зэвсэгт хүчний жанжин штабаас Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, төрийн цэргийн байгууллагууд, тэдгээрийн алба хаагчид, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн баг, цэргийн ажиглагч болон штабын офицер, ахлагч нарын дунд “Шилдэг лого”, “Шилдэг зурагт самбар”, “Шилдэг богино хэмжээний бичлэг” шалгаруулах уралдааныг зарлаад байна.

Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2021 оны 10 дугаар сарын 10-наас 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд “Шилдэг лого” – зурган хэлбэрээр, “Шилдэг зурагт самбар” – зурган хэлбэрээр, “Шилдэг богино хэмжээний бичлэг” – бичлэг хэлбэрээр хүлээн авах юм байна. Уралдааны удирдамжийг хавсаргав гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

УДИРДАМЖ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан