Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлмөрийн тухай шинэ хуулийг орон нутагт сурталчлах сургалт хоёр өдөр үргэлжилнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас энэ сарын 20, 21-нд нийгмийн түншлэгч талууд, аж ахуйн нэгж байгууллага, холбогдох газруудыг хамруулсан “Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг Орон нутагт танилцуулах сургалт”-ыг эхэлж 30 гаруй оролцогч хамрагдаж байна. Тус сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын Монгол Улс, БНХАУ-ын товчооны захирал Чан Хи Ли, Европын холбооны суурин төлөөлөгчид нээв. Сургалтын эхэнд “Хөдөлмөрийн тухай хуульд шинээр тусгагдсан зохицуулалт” сэдвээр УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил, “Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг боловсруулж, батлуулахад баримталсан зарчим” сэдвээр УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн С.Чинзориг нар оролцогчдод мэдээлэл өгсөн юм. Харин МҮЭ-ийн холбоог төлөөлж ЕНБДарга Г.Адъяа “Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг танилцуулах, сурталчлах чиглэлээр МҮЭХолбооноос зохион байгуулж байгаа арга хэмжээний тухай” мэдээллийг хийсэн бол МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар тус хуулийг сурталчлах чиглэлээр зохион байгуулж байгаа арга хэмжээ болон Аж ахуйн нэгж, байгууллагаас Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөхөд анхаарах асуудлуудын хүрээнд мэдээлэл өглөө. Сургалт үргэлжилж байгаа бөгөөд үдээш хойш “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хуулийн хамрах хүрээ, хөдөлмөрийн суурь зарчим, үндсэн эрх” сэдвээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлсний хэлтсийн ахлах шинжээч Ш.Маяа, “Хөдөлмөрийн харилцаан дахь нийгмийн түншлэл, хөдөлмөрийн хамтын харилцаа, хөдөлмөрийн сонирхлын маргаан зохицуулалт”, “Ажил, амралтын цаг, цалин хөлсний зохицуулалт” сэдвээр тус яамны Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлсний хэлтсийн дарга Б.Алимаа, “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааны нийтлэг зохицуулалт, Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулалт”, “Хөдөлмөрийн гэрээний төрөл, нэмэлт нөхцөл” сэдвээр Удирдлагын академийн профессор, доктор Б.Уранцэцэг, “Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн сахилга, хөдөлмөрийн гэрээний талуудын хариуцлага” сэдвээр хуульч судлаач Ц.Батнасан нар тус тус илтгэл мэдээлэл хийнэ. Энэхүү сургалтад МҮЭ-ийн холбооноос ЕНБДарга Г.Адъяа,

ҮЭ-ийн хөдөлмөрийн хяналт, хуулийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалаг, хуулийн мэргэжилтэн М.Саранцацрал, ҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн С.Өнөрбилэг, ХНХДС-ийн захирал Г.Баярмаа, “Хөдөлмөр” сургалт, судалгааны төвийн дарга М.Ганаа нар оролцож байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан