Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Туулах чадвар сайтай автомашин гардуулан өглөө

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 297 дугаар тогтоолын дагуу зарим аймгийн нутаг дэвсгэрт болсон хүчтэй цасан болон шороон шуурга, нийслэлд болсон үер усны улмаас учирсан хохирлыг арилгах болон коронавируст халдварын цар тахлын үед иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор туулах чадвар сайтай автомашин олгох ажиллагаа өнөөдөр боллоо.

Автомашин гардуулах ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар оролцож, Архангай аймгийн Өгийнуур, Төвшрүүлэх, Булган аймгийн Баяннуур сумдын Эрүүл мэндийн төв, Завхан аймгийн Отгон сум, Увс аймгийн ЗДТГ, Онцгой байдлын газар, нийслэлийн Баянгол дүүргийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангид УАЗ-22069 маркийн фургон, Булган аймгийн ХХААГ, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын ЗДТГ-т УАЗ-2934-034 маркийн хантер автомашиныг хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан