Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
330 га газрыг нийтийн эдэлбэрт шилжүүллээ

Газар зохион байгуулалттай холбоотой зөрчлийг арилгах, зөвшөөрөлгүй эзэмшиж, ашиглаж буй газрыг нийтийн эдэлбэрт шилжүүлэх ажлыг нийслэлд эрчимтэй зохион байгуулж буй. 2021 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 330 га газрыг нийтийн эдэлбэрт шилжүүлээд байгаа бөгөөд цаашид  зөвшөөрөлгүй эзэмшсэн 7.5 га газрыг чөлөөлөх юм байна. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 960 гарааш, чингэлгийг буулгаж, газрыг чөлөөлсөн. Хотын төвд хийж, хэрэгжүүлж буй газар чөлөөлөх ажлыг он дуустал үргэлжлүүлэх юм. Үүнтэй зэрэгцэн хотын алслагдсан дүүргүүдэд түгээмэл тархалттай ашигт малтмал буюу элс, шавар, хайрга зэргийг зөвшөөрөлгүй олборлодог. Налайх дүүрэгт элс, шар шавар гар аргаар олборлосноос болж 200 га орчим газар сэндийлэгдэж үлдсэн. Сонгинохайрхан дүүрэгт мөн зөвшөөрөлгүй олборлолтын улмаас асуудал нь шүүхээр шийдүүлэх хэмжээнд хүрсэн тохиолдол бий. Эдгээр асуудлыг яаравчлан шийдвэрлэх шаардлагатайг Нийслэлийн Засаг дарга холбогдох албаныханд санууллаа. Түүнчлэн энэ онд багтаан зуслангийн бүсийн дахин төлөвлөлтийг боловсруулж,  2022 оны дөрөвдүгээр сарын 1-н гэхэд хуульд нийцүүлж ажлаа эхлүүлэхэд бэлэн байх ёстойг үүрэг болгосон юм. Мөн Улаанбаатар хотын ундны усны хилийн цэсийг шинэчлэх ажил хийж байна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан