Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Дархлаа сэргээх нэмэлт тунд 389,411 хүн хамрагдаад байна

Аравдугаар сарын 26-ны өдрийн байдлаар 7002 хүнд шинжилгээ хийхэд COVID-19-ийн халдварын 1231 тохиолдол батлагдсан байна. Улсын хэмжээнд PCR шинжилгээгээр батлагдсан нийт тохиолдол 351 мянга 835 болсныг Эрүүл мэндийн яам мэдээллээ.

Харин түргэвчилсэн шинжилгээний хариуг оруулан тооцдог “E-Mongolia”-ийн мэдээллээр улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 544 мянга 794 боллоо.

Шинэ тохиолдлуудын 739 нь нийслэлд, 492 нь орон нутагт бүртгэгджээ. Нийслэлд бүртгэгдсэн халдварын тохиолдол 280 мянга даваад байгаа бол орон нутагт 260 мянга гаруй хүн COVID-19-өөр өвчилжээ.

Үүнээс гадна COVID-19-өөр өвчилсөн 17 мянга 806 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 365 хүний биеийн байдал нэн хүнд, 2113 нь хүндэвтэр байгаа аж.

Өнгөрсөн нэг хоногт “коронавирус”-ийн халдварын улмаас 40-80 гаруй насны 11 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19-ийн нэн хүнд хэлбэрээр 1677 хүн эндээд байна.

Улсын хэмжээнд нийт хүн амын 69.3 хувь нь “коронавирус”-ийн халдварын эсрэг вакцины эхний тунд, 65.7 хувь нь бүрэн тунд хамрагдаад байна. Харин 389 мянга 411 хүн дархлаа сэргээх нэмэлт тун хийлгэжээ. Сүүлийн нэг хоногт гурав дахь тунд 4635 хүн хамрагдсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан