Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Нийслэлийн Мал эмнэлгийн албаны бэлэн байдлыг шалгав

Нийслэлийн Онцгой комиссын орлогч даргын баталсан удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн мал эмнэлгийн албаны гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг өнөөдөр зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт Нийслэлийн Мал эмнэлгийн газар, дүүргүүдийн Мал эмнэлгийн нэгжүүд хамрагдаж, Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого болон бусад хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилт, болзошгүй гамшгийн үед гамшгаас хамгаалах томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулсан юм.

Тухайлбал,

  1. Гамшгаас хамгаалах албаны бүрэлдэхүүнийг томилгоожуулсан байдал;
  2. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн байдал;
  3. Гамшгаас хамгаалах төлөвлөгөө, түүний боловсруулалт;
  4. Гамшгаас хамгаалах ангиллын сургалт, сурталчилгаа хийсэн байдал;
  5. Гамшгаас хамгаалах албаны удирдах, томилгоот бүрэлдэхүүний мэдлэг чадвар, үйл ажиллагааны жигдрэлт, бэлэн байдал;
  6. Гамшгаас хамгаалах томилгоот авто техник, багаж хэрэгслийн бэлэн байдал;  
  7. Гамшгаас хамгаалах дайчилгаа, нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлт;
  8. Галын аюулгүй байдлыг хангах бэлтгэл, бэлэн байдал;
  9. Гамшгийн нөөц бүрдүүлэлтийг хангаж ажилласан байдал;
  10. Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд шаардагдах зардлыг тухайн жилийн төсөвт тусгаж, хэрэгжүүлсэн байдал;
  11. Барилга, объектын ойролцоох түр цугларах талбай, түр байршуулах байрыг томилгоожуулж, тэмдэгжүүлсэн байдал;
  12. Барилга, объектын авралтын зам гарцын схем зураглал хийгдсэн болон тэмдэг тэмдэглэгээ тавигдсан байдал;
  13. Гамшгаас хамгаалах хүн нэг бүрийн үүргэвчний иж бүрдлийг бэлтгэсэн байдал;
  14. Харилцаа холбоо, зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, тогтоосон дохиогоор ажиллах арга ажиллагаанд албаны томилгоот бүрэлдэхүүнийг сургаж дадлагажуулсан байдал;
  15. Мал эмнэлгийн нэгжийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлтгэл бэлэн байдал;

  16.Гамшгаас хамгаалах Мал эмнэлгийн алба, мэргэжлийн ангиудад гамшгийн төрлөөр цагийн байдал өгч, шийдвэр гаргаж байгаа байдал зэрэгт үнэлэлт өглөө.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулах ажлын хэсгийг НОБГ-ын дэд дарга, ГШУХ-ийн дарга, хурандаа Э.Эрдэнэбаатар ахалж, үнэлэлт дүгнэлт өгч, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллалаа.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан