Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг ажлаас нь чөлөөлж, Н.Золжаргалыг томилохыг дэмжлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Монгол банкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлж, дэд Ерөнхийлөгч Н.Золжаргалыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол банкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн хувьд өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа УИХ-д албан ёсоор мэдүүлж, өргөдлөө өгчээ. Энэ асуудлыг УИХ-ын дарга З.Энхболд танилцуулж, түүний өгсөн өргөдлийг бодитоор нь гишүүдэд харуулсан юм. УИХ-ын даргын хувьд энэ асуудлыг даруй шийдэхгүй бол валютын ханш, инфляциас эхлээд Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлөх асуудал олон гарч ирж байгааг тайлбарласан юм. Харин түүний оронд томилох Н.Золжаргалыг “Хэрэв Монгол банкны Ерөнхийлөгч болбол хэрхэн ажиллах вэ” гэдэг асуултын дор гишүүд тус асуулт асууж хариулт нэхсэн юм.
УИХ-ын гишүүд С.Дэмбэрэл, Мөнгөний бодлогыг өөрчилж, зээлийн хүүг нэг оронтой тоонд барих асуудлаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан. Та үүнийг хэрхэн хийх вэ. Мөнгөний бодлогыг нэг оронтой тоонд барьж чадах уу?
Н.Золжаргал: Мөнгөний бодлогыг нэг оронтой тоонд барина гэдэгтээ итгэл үнэмшилтэй байна. Мөнгөний бодлого гэдэг бол улсын төсөвт том дарамт болдог. Бид мөнгөний бодлогыг тогтвортой байлгахын тулд өөр арга зам хайх цаг нь болсон. Тиймээс Засгийн газартай хамтран ажиллаж мөнгөний бодлогыг нэг оронтой тоонд оруулж чадна гэдэгтээ итгэл үнэмшил дүүрэн байна.
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал: Монголбанкны бие даасан байдал байнга яригддаг. Монголбанк Засгийн газрын хамтын ажиллагаа чухал байдаг. Тэгэхээр хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар та юу хийж чадах вэ?
Н.Золжаргал, Монголбанк, Засгийн газар хоёр өвөр түрийндээ орж явсан үе бий. Мөн хоёр тийш харж байсан ч үе байдаг. Мэдээж нягт хамтран ажиллаж байж эдийн засгийн хямрал зэргийг даван туулах байх. Эдийн засгийн бүтцийг ч өөрчлөх ёстой. Тиймээс нягт хамтран ажиллах нь чухал юм. Мөн мөнгөний бодлого, бодлогын хүүгээ нэг оронтой тоонд оруулах боломж нь бүрэн нээгдсэн. Гэхдээ үүнийг олон нийтэд илэн далангүй ярьж боломгүй байна. Яагаад гэвэл нийгэмд сөргөөр нөлөөлдөг чухал мэдээлэл юм.
Ийн гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хурааж 80 хувийн саналаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжив. Мөн Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Золжаргалыг “Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох нь зүйтэй” гэдгээр санал хурааж мөн л 80 хувийн саналаар дэмжсэн юм. Энэ асуудлыг маргаашийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

Г.Даваа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан