Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Эцэг эхчүүд та бүхнийг вакцины гурав дахь тундаа хамрагдахыг уриалж байна

Хэдийгээр цар тахлын хүнд хэцүү цаг үе үргэлжилж байгаа ч эрсдэл сөрсөн шийдвэр гаргаж хичээл сургалтын үйл ажиллагааг хосолмол байдлаар эхлүүлсэн.

9 дүгээр сарын 1-ний өдөр хичээл эхлэхэд "Ковид 19"-ийн халдварын тохиолдлын 20 хувийг хүүхдүүд эзэлж байсан юм. Тэгвэл 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар буюу 2 сарын дараа гэхэд энэ тоон үзүүлэлт 19,1 хувьтай байгааг УОК-оос мэдээлж байна. Өөрөөр хэлбэл танхимын сургалтыг эхлүүлж, хүүхдүүд сургууль дээр цугласнаар халдвар нэмэгдээгүй болох нь энэ үзүүлэлтээс харагдаж байгаа юм.

Халдвар авсан нийт хүүхдийн 62.7 хувь нь Улаанбаатар хотод, 37.2 хувь нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн бол 0.1 хувь нь гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол байна. Насны бүлгээр нь ялгаж үзвэл

♦ 0-4 нас 26.2 хувь

♦ 5-9 нас 33.9 хувь

♦ 10-14 нас 28.1 хувь

♦ 15-17 нас 11.9 хувийг эзэлж байна.

10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар халдварын улмаас 3186 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Халдвар авсан нийт хүүхдүүдийн 77 хувь нь гэр бүлийн орчноос халдвар авсан байна.
Сургуулийн орчноос халдвар голомтлон тархахгүй байгаа гол шалтгаан нь багш нар 3 дахь тундаа хамрагдсантай холбоотой юм. Тиймээс хүүхэд багачуудаа эрсдэлээс хамгаалын тулд эцэг эхчүүд та бүхнийг вакцины гурав дахь тундаа хамрагдахыг уриалж байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан