ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
Орон сууцны зээлийн тогтолцоог өөрчилнө
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааны явцад гишүүдээс санал, асуулт гараагүй учир байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулахаар болов.
Мөн тус байнгын хороогоор “Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг мөн хийж санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр болов. Энэ төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гигшүүн Н.Батцэрэг бага, дунд орлоготой иргэдийг орон сууцтай болгох боломжийг бүрдүүлэх төрийн орон сууцны сан байгуулах асуудлыг тусгаж өгөөч гэсэн санал гаргаж байсан. Засгийн газрын гишүүн С.Эрдэнэ, Ц.Оюунгэрэл нар “Хөтөлбөрт орон сууцны зээлийн тогтолцоог шинэчилнэ гэж тусгасны дагуу бага, дунд орлоготой иргэдэд орон сууцыг хүртээмжтэй болгох үүднээс гэр хорооллыг орон сууцжуулах, бага хүүтэй, урт хугацааны зээл олгох, өмчилж авсан газарт нь амины орон сууц барих бололцоог бүрдүүлэх зэрэг асуудлуудыг шийдэж өгөхөөр төлөвлөж байна. Тиймээс хөтөлбөрт заавал орон сууцны сан байгуулна гэж нарийвчлахгүйгээр ерөнхий нэр томьёогоор байх нь зүйтэй” гэсэн хариулт өгч байлаа. Н.Батцэрэг гишүүн сайд нарын дээрх тайлбартай санал нэгдсэн учир байнгын хорооны гишүүдээс санал хураалгасангүй. Мөн тэрээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт гэр бүлийн тэргүүн нь хэн байх вэ гэдгийг мөн тодорхой зааж өгье гэсэн санал гаргасныг гишүүд дэмжсэнгүй. Энэ санал нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн, эхнэр, нөхөр эрх тэгш байх эрхийг үгүйсгэнэ хэмээн үзэж байгаагаа илэрхийлж, түүнийг саналаа татаж авахыг хүсч байв. Ингээд Н.Батцэрэг гишүүний зарчмын зөрүүтэй санал бүхий байнгын хорооны санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

0 Сэтгэгдэл