ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
Монголчууд Солонгос руу зорчихдоо визний хураамж төлөхгүй болох нь
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж хоёр асуудал хэлэлцсэний нэг нь Монгол, Солонгосын хооронд зорчих визний тухай байв. Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуягаас энэ талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Монгол, Солонгос улсын Засгийн газар хооронд визийн нөхцөл хөнгөвчлөх хэлэлцээр байгуулах асуудлыг Аюулгүй байдлын байнгын хороотой зөвшилцлөө. Хоёр улсын визний нөхцөлийг хөнгөвчлөх гэдэгт юу багтаж байгаа юм бэ?
-Хоёр тал визээ нэг, гурав, таван жилийн хугацаатайгаар олгоё гэж байгаа юм. Хоёрдугаарт, визний хураамжаас чөлөөлөх асуудал ч орж байгаа. Байнгын хороотой зөвшилцөж байгаа гол санаа нь визийн хураамжаас чөлөөлнө гэдэг нь тэмдэгтийн хураамжаар визийн хураамж авдаг. Тэмдэгтийн хураамжид өөрчлөлт орж байгаа учраас байнгын хороотой зөвшилцөх шаардлага гарсан. Зөвшилцөлд хүрлээ. Дараа нь энэ асуудлыг Засгийн газарт оруулж, УИХ-аар соёрхон батлуулна.
-Хоёр улс иргэдээс визний хураамж хэдэн төгрөг авдаг вэ?
-Манай улс Солонгосын иргэнээс л гэхэд 30 ам.долларын визийн хураамж авдаг юм. Солонгосын тал манай иргэдээс ч мөн адил 30 ам.долларын хураамж авч байгаа. Тиймээс үүнийг л байхгүй болгоно гэсэн үг. Хоёр тал визний хураамжаас чөлөөлөх хэлэлцээрээ өнгөрсөн тавдугаар сард хийсэн.
-Жилд хэчнээн хүн виз авдаг юм бэ. Цаашид визний хураамж төлөхгүй гэсэн үг үү?
-Жилд 20 гаруй мянган иргэн виз авдаг. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлэхэд, 700-800 мянган ам.доллар болно. Нэг үгээр хэлбэл, манай монгол иргэд зөвхөн визний хураамжид ийм хэмжээний төлбөр төлж байгаа юм. Тэгэхээр Монголын иргэн Солонгос руу зорчихдоо визгүй хураамж төлөхгүй болно гэсэн үг.
viznii huraamjiig hezeenees avch ehlehgvi yum be sayhan l avaad bn leeshdee
bulgan shuba zah zeeliin vnees mash hymd zarna.mun borluulagch ajild awna.utas 91915043 91914197
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж хоёр асуудал хэлэлцсэний нэг нь Монгол, Солонгосын хооронд зорчих визний тухай байв. Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуягаас энэ талаар зарим зүйлийг тодрууллаа. -Монгол, Солонгос улсын Засгийн газар хооронд визийн нөхцөл хөнгөвчлөх хэлэлцээр байгуулах асуудлыг Аюулгүй байдлын байнгын хороотой зөвшилцлөө. Хоёр улсын визний нөхцөлийг хөнгөвчлөх гэдэгт юу багтаж байгаа юм бэ?
-Хоёр тал визээ нэг, гурав, таван жилийн хугацаатайгаар олгоё гэж байгаа юм. Хоёрдугаарт, визний хураамжаас чөлөөлөх асуудал ч орж байгаа. Байнгын хороотой зөвшилцөж байгаа гол санаа нь визийн хураамжаас чөлөөлнө гэдэг нь тэмдэгтийн хураамжаар визийн хураамж авдаг. Тэмдэгтийн хураамжид өөрчлөлт орж байгаа учраас байнгын хороотой зөвшилцөх шаардлага гарсан. Зөвшилцөлд хүрлээ. Дараа нь энэ асуудлыг Засгийн газарт оруулж, УИХ-аар соёрхон батлуулна.
-Хоёр улс иргэдээс визний хураамж хэдэн төгрөг авдаг вэ?
-Манай улс Солонгосын иргэнээс л гэхэд 30 ам.долларын визийн хураамж авдаг юм. Солонгосын тал манай иргэдээс ч мөн адил 30 ам.долларын хураамж авч байгаа. Тиймээс үүнийг л байхгүй болгоно гэсэн үг. Хоёр тал визний хураамжаас чөлөөлөх хэлэлцээрээ өнгөрсөн тавдугаар сард хийсэн.
-Жилд хэчнээн хүн виз авдаг юм бэ. Цаашид визний хураамж төлөхгүй гэсэн үг үү?
-Жилд 20 гаруй мянган иргэн виз авдаг. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлэхэд, 700-800 мянган ам.доллар болно. Нэг үгээр хэлбэл, манай монгол иргэд зөвхөн визний хураамжид ийм хэмжээний төлбөр төлж байгаа юм. Тэгэхээр Монголын иргэн Солонгос руу зорчихдоо визгүй хураамж төлөхгүй болно гэсэн үг.
Б.Алтанцэцэг
0 Сэтгэгдэл
anha
Хэзээнээс эхлэнд наад ажил чинь хэрэгжих юм. Хамгийн гол асуудлаа бичихэд яадгийн бэ. Долоо хоногийн өмнө авч л байсан. Виз гаргахгүй мөртлөө шатаж байгаа хүн зөндөө ш дээ
2012.10.07
2012.09.23
2012.09.22
























