Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх дадлага сургуулийг зохион байгууллаа

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Жаргалантын аманд “Ой хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, түймрийн үед гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн гүйцэтгэх үүрэг, харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд “Ногоон бүсийг ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах дадлага сургууль”-ийг зохион байгууллаа.

Тус дадлага сургуульд дүүргийн Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан оролцож, Онцгой байдлын хэлтэст ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дэмжлэг үзүүлж, туулах чадвар сайтай “Ланд крузер-105” маркийн автомашиныг богино долгионы гар станцын хамт гардуулж өгөв.

Түүнчлэн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ, түймрийн үед үүрэг гүйцэтгэх гал унтраах, аврах ангийн хүн хүч, техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлын талаар танилцуулсан.

Дадлага сургуулиар Улаан загалмайн хорооны сайн дурын идэвхтнүүд түймэрт түлэгдсэн, гэмтсэн иргэдэд цаг алдалгүй үзүүлэх анхны тусламжийн хичээлийг заасан бол дүүргийн Цагдаагийн газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид, хорооны Засаг дарга, ажилтнууд, Чингисийн хүрээ аялал жуулчлалын бааз, бусад мэргэжлийн байгууллагууд тус тусын чиг үүргийн дагуу ой хээрийн гал түймэр унтраах дадлага сургуульд оролцож ойн түймэртэй тэмцэх хүч хэрэгслээ тодотгож ажиллалаа.

Мөн дадлага сургуульд, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиудад дадлага хийж байгаа Хууль сахиулах их сургуулийн Ахлагчийн сургуулийн 32 сонсогч оролцлоо гэж Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан