Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Орон нутгийн хариу арга хэмжээний явцад үнэлгээ хийлээ

ДЭМБ-ын “Ковид-19 цар тахлын эсрэг Говь-Алтай аймгийн хариу арга хэмжээний чадавхийг бэхжүүлэх” төслийн санхүүжилтээр орон нутгийн хариу арга хэмжээний явцад үнэлгээ хийлээ. 

Үнэлгээг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан Онцгой байдал, Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналт, Цагдаагийн газрын төлөөлөл 20 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг 4 бүсэд хуваагдан бүх сумыг хамруулан хийсэн юм.

Түүнчлэн үнэлгээнд сумдын онцгой комисс, шуурхай штабын бүрэлдэхүүн 230 гаруй албан хаагч хамрагдаж, өөрийн орон нутгийн коронавирусний халдварын хариу арга хэмжээний явцын үнэлгээг хийж ололттой болон сайжруулах ажлыг хэлэлцэн, хариу арга хэмжээг сайжруулах төлөвлөгөө боловсрууллаа. 

Мөн дээрх төслийн санхүүжилтээр аймгийн хэмжээний халдварын батлагдсан тохиолдлын хавьтлын болон кластерийн судалгаа, мэдээлэлд дүн шинжилгээ хийх сургалтыг зохион байгууллаа. Сургалтад аймгийн Нэгдсэн эмнэлэг, Уламжлалтын нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн Эрүүл мэндийн төвийн дүн бүртгэгч нийт 26 хүн оролцож туршлагаа хуваалцав гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан