Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖЛЭЭ

Тус эмнэлгийн үйлчилгээг иргэд, цэргийн алба хаагчдад түргэн шуурхай, найдвартай хүргэх үүднээс цахим хэлбэрт шилжүүлжээ. Энэ тухай Цэргийн төв эмнэлгийн сүлжээний инженер, дэслэгч Д.Ганбилэг хэлэхдээ “Цахим хэлбэрт шилжүүлснээр иргэд өвчний түүх болон бусад шаардлагатай бичиг баримтуудаа цаасаар барьж явах шаардлагагүй болж байгаа юм. Тухайн үйлчлүүлэгчийн иргэний эмнэлэгтэй холбоотой бүх мэдээлэл нь нэгдсэн системийн дата баазад бүргэгдэнэ. Ингэснээр шинжилгээний хариугаа ч мөн цахим хэлбэрээр хүлээн авах боломжтой” гэсэн юм.

ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсад “COVID-19”-ийн цар тахал дэгдсэнээс үүдэж Эрүүл мэндийн сайдын 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн “Шинэ коронавирусийн халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах” албан даалгаврын дагуу Цэргийн төв эмнэлэг нь халдвар авсан иргэдэд тусламж үйлчилгээг өнөөдрийг хүртэл үзүүлж байна.

Хэдий тийм ч эмнэлгийн үндсэн үйл ажиллагаа болох хэвтэн эмчлүүлэх хэсэг, амбулаторийн үзлэг /поликлиник/ үйлчилгээг аравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн явуулж эхэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан