Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
11 дүгээр сарын 03-наас ихэнх нутгаар цас орж, агаарын температур эрс хүйтэрнэ

2021 оны 11 дүгээр сарын 03-наас ихэнх нутгаар цас орж, агаарын температур эрс хүйтрэх тул доорх зөвлөмжийг хүргэж байна.

-Цаг агаарын урьдчилан сэргийлэх болон онц аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч, бусдад дамжуулах, айл хотлоороо хамтран бэлэн байдлыг хангах

-Хол ойрын замд залшгүй тохиолдолд гарах бол машин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, шатахууны хангалттай нөөцтэй байх

-Коронавирус хүйтэн агаарт тэсвэртэй бөгөөд идэвхждэг тул даарч хөрөхөөс сэргийлж, дулаан хувцаслах

-Хоол хүнс, ундны ус, түлш, анхны тусламж үзүүлэхэд шаардлагатай эм тариа, ариун цэврийн хэрэглэл, дулаан хувцас бэлтгэх, гэр мэтийн хөнгөн сууцыг хүнд зүйлээр даруулах

-Гар утас, радио, телевиз, гэрэлтүүлэх хэрэгслийг цэнэглэх, бэлэн байлгах,

-Хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хараа хяналтандаа байлгах, аюулгүй байдлыг нь хангах

-Өвс тэжээлийн нөөцтэй байх, хашаа саравчаа дулаалах, худаг усыг хамгаалах, нөмөр нөөлөг газруудыг тогтоох, түүнийг хүн бүх мэддэг байх

-Бага насны хүүхэд болон ахмад настай хүмүүсийг малд явуулахгүй байх

-Мал сүргээ хамгаалах арга хэмжээ авсан байх

Эх сурвалж:Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан