Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Б.Баярмагнай: Хийх ажил нь тодорхой хүнд суудлаа өгөхөд бэлэн
-УИХ, НИТХ-ын сонгуульд намаа ялагдуулсны хариуцлагаа хүлээж байна гэж МАН-ын удирдлагууд улс төрийн албан тушаалаасаа огцроод л өнгөрлөө. Өөрөөр хариуцлага тооцох ёстой байсан уу?
-Өөр ямар ч байдлаар хариуцлага тооцох юм билээ. Тэгээд ч ажлаа өгөхөөс өөр яаж хариуцлагаа хүлээх вэ дээ. Олон хүчин зүйлээс болж л сонгуульд ялагдсан. Дан ганц намын удирдлагуудаас шалтгаалсан юм биш. Нам маань тодорхой хэмжээнд хуваагдалд орлоо. Түүнээс л болсон байх. Гэхдээ ялагдсан гэж харахгүй байгаа.
-Гэхдээ л УИХ-д ч, НИТХ-д ч олонхи болж чадаагүй шүү дээ?
-Ардчилсан нам олонхи болсон юм алга. Нэг их хол зөрүүтэй суудал аваагүй. Тэгэхээр ялагдлаа гэж бодохгүй байна. Манайхан их л даруухан юм. Нөгөө талаас олон жил шүүмжлэл, гомдол ярьсан хүмүүст иргэд ажил хийх боломж олголоо. Тэгэхээр ирэх жилүүдэд хэрхэн ажиллахыг нь харах л үлдлээ. Өнгөрсөн дөрвөн жил ямар байлаа даа. Нэг хүнийг ажлаас чөлөөлөхөд тэр чигээр нь улс төр хийдэг байлаа. Өнгөрсөн хавар нэг хүн Батлан хамгаалахын яамнаас халагдахад бөөн л юм болсон биз дээ. Өнөөдөр олон газар албан тушаал хашиж байсан хүмүүс ажлаа өгөөд л явж байна. Тэгэхээр манай намынхан хүлээцтэй, ирэх дөрвөн жил Ардчилсан намын нөхдүүд юу хийхийг нь харах гэж байна л гэж ойлгож байгаа. Ажлыг нь шахаж шаардах нь бидний үүрэг.
-НИТХ-ын МАН-ын бүлэг хурлаасаа завсарлага авлаа гэсэн юу болсон бэ. Хуралдаа орох болов уу, яах юм бол?
-Орж л таарна. Хэд хэдэн асуудалд байр сууриа илэрхийлнэ. Хотын ажил их сайхан ярьснаар болчихдог юм биш шүү дээ. Яриад бас хийдэг ажил. Ярьсан хийсэн зүйл нь иргэдэд бодитоор тусдаг байх ёстой. Бүгдээрээ л монгол хүн юм чинь хотдоо сайхан амьдрах хэрэгтэй.
-МАН хагаралтай байна гэдгийг олон хүн хэлж байгаа. Гаднаасаа бол тэр нь тийм ч их анзаарагдаад байдаггүй. Ер нь, дотоод хуваагдал хэр ноцтой байгаа вэ?
-Нэг их айхтар хуваагдсан юм алга. Юугаа ч булаацалдах билээ. Ямар эрх мэдэлд очих гэж хуваагдах юм. Манай нам цаашдаа улам нягтарч нэгдэнэ гэж боддог. Яахав, ашиг сонирхлын зөрүүтэй байдлаас болоод хуваагддаг л байсан байх. Тэгээд ч одоо хуваагдах юмгүй болчихлоо шүү дээ.
-Хуваагдах өөр шалтгаан үлдээгүй гэж үү?
-Хамгийн сүүлчийнх нь энэ хэдэн дүүрэг л байна.
-Тэгээд л үхрийн сүүлэнд хутга гэдэг шиг орон нутгийн сонгуулийн өмнө дүүргүүдээ бужигнуулаад намын хорооны даргаа авах гээд эхэлчихсэн юм биш үү?
-Энэ бол намын бодлого биш шүү дээ. Хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхол хөндөгдөж байгаа болохоор л үзэл бодлоо илэрхийлээд яваа нэг хэлбэр нь. Эцэслээд шийдээд байгаа ч юм алга. Уг нь, ажил хийхийн төлөө бид уралдмаар юм шиг. Ийм ажил хийхийн тулд энэ дүүргийн Засаг дарга болмоор байна гэх учиртай. Түүнээс дарга болохын төлөө уралдмааргүй л байгаа юм. Даргын ажил чинь тийм сайхан зүйл биш шүү дээ. Ялангуяа, дүүрэг, хотын Засаг дарга гэдэг дурлаад байх ажил биш. Хийж байгаа ажил маань хүмүүст таалагдах, таалагдахгүй нь бас байна. Өдөр тутам хүмүүсийн амьдралд бодитоор нөлөөлж байдаг зүйл байх ёстой. Гараад алхахад гудамж нь гэрэлтэй байх ёстой. Гэрэлтэй болгохоор сайхан зам хүснэ. Дараа нь ногоон байгууламжтай болохыг хүснэ. Нэгийг шийдэхээр нөгөөг хүсдэг. Дуусдаггүй, байнгын стресстэй ажил шүү дээ. Тэгэхээр ийм ийм зүйл хийхийн тулд энэ ажилд очмоор байна гэж эрүүл өрсөлдөөн бий болгож байгаасай л гэж боддог. Юу хийх гэж байгаа зорилтоо гаргаад тавьбал би байраа тавиад өгөхөд бэлэн байна. Түүнээс ямар нэгэн шантааж үзүүлэх нь утгагүй. Төрийн мөнгө гээд дур зоргоороо зарцуулдаг цаг үе ард хоцорсон. Хэн ч байсан хуулийн хүрээнд л ажиллах ёстой. Тэгэхээр хуулийнхаа хүрээнд л асуудлаа тавих ёстой л доо.
-Дүүргийн ИТХ-аас таныг огцруулах үндэслэл энэ байна гэсэн ямар нэг бичиг ирсэн үү, ер нь?
-Тийм бичиг ирээгүй. Дүүргийн Засаг даргыг огцруулна гэж асуудал тавиагүй гэж ойлгосон. Дүүргийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг хийхийг шаардсан бичиг гэж ойлгож байгаа. Огцруулах, эс огцруулах нь гол асуудал биш. Ямар ч байсан жилийн өмнө намайг энэ ажлыг хариуцаж авахад Сүхбаатар дүүрэг ямар байв, одоо ямархуу янзтай болов гэдэг л чухал. Нэг бодлын албан тушаалтай зууралдаад байх сонирхол надад бага шүү дээ.
-Яагаад. Хүн бүр л албан тушаалд дуртай байдаг биз дээ?
-Залуу хүн байна. Бас олон жил улс төрийн ажил хийлээ. Өнөөг хүртэл ажил гэж явсаар надад мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх боломж олдсонгүй. Одоо тодорхой хэмжээнд улс төрийн хувьд зав чөлөө гарч байх шиг байна. Хүссэн ч, эс хүссэн ч цаашид Монгол Улсаа хөгжүүлэхэд гар бие оролцоод явахын тулд улам сайн боловсрох хэрэгтэй гэж боддог. Манай нам ч гэсэн энэ дөрвөн жилд залуучуудаа сайн сургаж, боловсрол мэдлэгийг нь дээшлүүлэх чиглэлд анхаараасай гэж бодож байна. Ард түмнийхээ амьдралыг өнгөтэй өөдтэй болгохын тулд зүтгэж яваа улс төрийн хүчний хувьд манай намд боловсролтой, сэтгэлтэй, зөв залуучууд олон байх ёстой. Урдаа сайхан эрүүл ч юм шиг шаардлага тавьчихаад ардаа дандаа ашиг хонжоо хайсан байдлаар цаашдаа яваад байж болохгүй ээ. Хэсэг бүлэг хүний тоглоом болоод л яваад байх нь тийм ч сайн зүйл биш.
-Дүүргийн ИТХ хуралдах хугацаа болсон байсан уу?
-Уг нь, хуралдах ёстой. Хуралдаж төсвийн тодотгол хийх ёстой л доо. Иргэдийн амьдрал ахуйд хэрэгтэй ажлуудыг нэг амьсгаагаар хийгээд дуусгаж дийлэхгүй байна. Шийдэх олон асуудал байна.
-Засаг даргын ажлыг дүгнэх болов уу, энэ хурлаар?
-Жил бүр л дүгнэдэг. Өнгөрсөн жилийн ажлыг бүрэн хангалттай гэж дүгнэсэн. Энэ оны ажлыг арванхоёрдугаар сард л дүгнэх ёстой. Уг нь, иргэд олон түмнээрээ дүнгээ тавиулж байгаа гэж ойлгодог. Сүхбаатар дүүргийнхээ 22 гаруй мянган иргэнийг төлөөлж Нийслэлийн ИТХ-д сонгогдсон. Тэгэхээр зүтгэж ажилласан зүтгэлийг минь үнэлж л сонгосон байх. Сүхбаатар дүүрэгт би харьцангуй шинэ хүн шүү дээ. Ажлаа аваад жил гаруй болж байна. Болсон, болоогүй нөхдүүд бужигнуулаад эхлэхээр сайн, муу үр дагавар л авчрах байх. Сайн үр дагаврыг нь л авчраасай билээ.

-Өнгөрсөн долоо хоногт Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдыг огцруулж өөрчиллөө. Магадгүй Сүхбаатар дүүргийн ИТХ-аар таны талаар хэлэлцэх байх гэцгээж байна. Дараа нь, өөр дүүрэгт ийм байдал үүсгэх юм биш байгаа?
-Бусад дүүргийн асуудлыг яаж мэдэх билээ. Хөндлөнгөөс нь л ажиглаж байна.
-Гэхдээ нам доторхи яриа хөөрөөг сонсч байгаа байлгүй дээ?
-Уг нь, дүүргүүдийн Засаг дарга нарт сонгуулийн үр дүнгээр л хариуцлага тооцдог. Сайн ажилласан бол дахин Засаг даргын ажил хийх эрхийг иргэд, ард түмэн өгнө. Саар ажилласан бол дүнгээ тавиад явуулчихна. Манай дүүргийн хувьд ИТХ хуулийн дагуу 15 хоног дотор хуралдах ёстой. ИТХ-ын төлөөлөгчдөөс ээлжит бус хурлаа зарлаж хуралдуулъя гэсэн бичиг л авлаа.
-Хурлын тов тодорхойгүй юм байна. Тийм үү?
-Тийм. Хурал болж байж олонхиороо шийдвэр гаргана шүү дээ. 8-9 нөхөр гарын үсэг зурснаар Засаг дарга огцорно гэсэн ойлголт байхгүй.
-ИТХ-ын тов гарлаа гэж бодоход хуралдаанд огцруулах эсэх асуудал оруулаад ирвэл...?
-Олонхиороо л асуудлаа шийдэх байлгүй дээ. Яах, ийх бол гэж бодох юм алга.
-Магадгүй Сүхбаатар дүүргийн Засаг даргад бус МАН-ын хорооны даргын хувьд таныг унагаах гэсэн юм биш байгаа?
-Тийм зүйл явж байгаа. Дүүргийн захиргаа руу зүтгээд байгаадаа ч биш байх. Дүүргийн МАН-ын хорооны дарга учраас орон нутгийн сонгуульд намаа толгойлж оролцох хүн шүү дээ.
-Танд ямар нэг шахалт үзүүллээ гэхэд дүүргийн МАН-ын хорооны даргаа өгөх үү?
-Энэ хот, дүүргээ өнгөтэй өөдтэй байгаасай гэж чадлаараа зүтгэж байна. НИТХ-ын төлөөлөгчийн хувьд өнөөгийн хотын удирдлагуудын хэлсэн ярьсан зүйлийг бодит ажил болгуулахын төлөө шахаж шаардаж ажиллана. Хүнд нөхцөлд дүүргийнхээ иргэдийн итгэл сэтгэлээр иргэдийн хуралд сонгогдлоо. Дүүрэгтээ ч чамгүй ажил хийж байна. Цаашид хийхээр төлөвлөсөн ажил ч олон байгаа. Тэгэхээр орон нутгийн сонгуулиар ажлынхаа үр дүнг харна гэж бодож байна.
-Нийслэлийн МАН-ын удирдлагад залуучууд гарлаа л гээд байгаа. Залуучууд олноороо удирдлагад байгаа мөртлөө дотоод шинэчлэл гарахгүй байна гэх болсон?
-Аль нэг нам гэхгүйгээр Монголын залуучууд зөв яваасай. Эрүүл бодолтой залуучууд олноороо улс төрд орж ирээсэй гэж бодож залуучуудын байгууллагад олон жил ажилласан. Алдаатай оноотой олон жил явлаа. Залуу хүн гарч ирэх нь сайн. Нийгэм маань ч залуу хүн гарч ирэхийг хүсч байна. Гарч ирээд алдаа бага гаргаж, их ажил амжуулаасай. Эрх мэдэл, өнгө, мөнгөнд битгий хууртаасай гэж боддог. Хамгийн гол нь залуучууд маань хэн нэгний гар хөл битгий байгаасай. Өнөөдрийг хүртэл аваад ирсэн буурлуудынхаа бүтээснийг уруудуулчихгүй шиг авч яваасай гэж боддог. Том намыг авч явна гэдэг маш том хариуцлага. Зоригтой хүний л хийх ажил.
-МАН-ын залуучууд зоригтой байж чадах болов уу, шинэчлэл гарах уу, яах бол?
-Шинэчлэл гэдгийг нэг өдөр нэг дарга гарч ирээд хийдэг зүйл гэж ойлгодоггүй. Өөрчлөлт шинэчлэлд тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Зөв голдиролоо бариад явбал үр дүнд хүрдэг. Шинэчилж байна гээд учиргүй өөрчлөгдөхийг бас хэлэхгүй байх. Гэхдээ өөрчлөх ёстой зүйлийг эрчимтэй өөрчлөх хэрэгтэй. Ялангуяа, ажлаа хийж чаддаггүй бол хариуцлагыг нь хүлээлгэдэг байх ёстой. Ачаа үүрч чаддаг байх нь чухал. Дарга боллоо гээд хөөрцөглөөд байх юм биш шүү дээ. Дарга болох амархан, дарга байх хэцүү гэдэг. Дарга болно гэдэг маш сайн боловсрох хэрэгтэй гэсэн үг. Тийм ч учраас миний боловсрох цаг хугацаа болж. Манай нам дайвж гуйваад ч гэсэн шинэчлэлийн замаар явж байгаа. Хуучинсаг арга барилаараа яваад байх санаатай хүмүүс бас байна. Хуучин бугшмал байдлаар базаад, намыг мөнгө болгоод харчихсан, хэн нэг даргад таалагдаж байвал албан тушаал, эрх мэдэлд очдог байсныг үгүйсгэхгүй. Намын ажлыг сэтгэлээрээ хийдэг гэж ойлгодог. Үзэл бодол, итгэл үнэмшлээрээ, улс орноо хөгжүүлэхийн тулд нэгдсэн хүмүүсийн нэгдлийг нам гэж ойлгодог. Гэтэл сүүлийн үед тэр байдал нь алдагдчихсан юм болов уу. Ирэх дөрвөн жилд манай нам шинэчлэгдэж, шигшигдэх байх. Шигшигдээд сэтгэлтэй, зөв хүмүүс нь итгэл үнэмшлээрээ энэ дөрвөн жил ажиллах байх гэж найдаж байгаа. Түүний манлайд залуучууд үүрэг гүйцэтгээсэй гэж хүсч байна.
-МАХН гэдэг нэрийг МАН болгож шинэчлэл хийснээс болж сонгуулиар ялагдлаа гэж байгаа?
-Энэ бол бодит үнэн. Ямар ч байсан нөлөөлөл үзүүлсэн. Хуулийнхаа хүрээнд маргалдаад л байдаг. Нэгэнт өгсөн нэрийг одоо яах билээ дээ. Үзэл бодол, итгэл үнэмшил нь өөр хүмүүс байхад нэг гэрт хүчээр суулгаад байж болохгүй шүү дээ. Гэрээс гарах, гэрт орох бол нээлттэй. Шинэчлэл бол одоо ч гэсэн манай намд явж байгаа. Бид жаахан хэлбэр хөөсөн юм болов уу гэж харж байгаа. Одоо агуулга руу нь оруулаад үзэл баримтлалаа бүр ойлгомжтой болгох хэрэгтэй байх. Шинэчлэгдсэн гэж амаараа ярих бус үйл хөдлөл, байгаа байр сууриараа харуулах ёстой. Үйл ажиллагаа, арга барилаа шинэчлэх болсон. Хариуцлагаас бултах гэдэг сэтгэлгээнээс салах хэрэгтэй. Хариуцлага хүлээдэг улс төрийн соёл руу орох цаг нь болсон шүү дээ. Манай хууль тогтоомжид ч гэсэн хэн хариуцлага хүлээхийг ойлгомжгүй тусгасан. Маш олон эрх мэдлийг давхардуулсан. Заримдаа нэг хүнд хаа хамаагүй зүйл наалдуулаад хариуцлага үүрүүлчихдэг. Эсвэл хариуцлагаас бултаж, зугтаад хуулийг өөрт ашигтай хэлбэрээр тайлбарладаг л болчихоод байна. Эзэн нь тодорхой байхад хариуцлагаа үүрүүлж чаддаг байвал шинэчлэгдээд явж байна гэж ойлгох хэрэгтэй байх.
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Б.Баярмагнайтай ярилцлаа.
-УИХ, НИТХ-ын сонгуульд намаа ялагдуулсны хариуцлагаа хүлээж байна гэж МАН-ын удирдлагууд улс төрийн албан тушаалаасаа огцроод л өнгөрлөө. Өөрөөр хариуцлага тооцох ёстой байсан уу?-Өөр ямар ч байдлаар хариуцлага тооцох юм билээ. Тэгээд ч ажлаа өгөхөөс өөр яаж хариуцлагаа хүлээх вэ дээ. Олон хүчин зүйлээс болж л сонгуульд ялагдсан. Дан ганц намын удирдлагуудаас шалтгаалсан юм биш. Нам маань тодорхой хэмжээнд хуваагдалд орлоо. Түүнээс л болсон байх. Гэхдээ ялагдсан гэж харахгүй байгаа.

Л.Номин
0 Сэтгэгдэл