Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Тээвэр ложистикоос үүдэлтэйгээр бүтээн байгуулалтын ажлууд удааширч мэдэхээр байгааг анхааруулав

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг өгөв. Тэрбээр “Ковид-19”-ийн цар тархалтыг бууруулах эрчимжүүлсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, иргэд болон албан хаагчдаа дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг уриалах хэрэгтэй байна. Нэмэлт тунд хүн амын 50 хувийг хамруулчихвал бид шар бүс рүү шилжинэ. Аль болох хурдан хугацаанд шар бүсэд орж, амьдралын хэвийн хэмнэлдээ ороход анхаармаар байна.

Шинэ сэргэлтийн бодлого буюу цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэх  хуулийг боловсруулж байгаа. Энэхүү хууль гарснаар улс орон төдийгүй  дүүрэг, орон нутагт ч ажил урагшлахын эхлэл байх юм. Тиймээс бүх алба, агентлагийн удирдлагууд үүнд анхаараарай. Нөгөөтээгүүр 2022 онд Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлууд тээвэр ложистикийн саатал бэрхшээлээс үүдэн удааширч мэдэхээр байна. Үүнийг нарийвчлан судалж, төсвийн төсөлдөө тусгаарай” гэсэн юм.

Мөн ирэх долоо хоногт дараах чиглэлд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

-“Хариуцлагын гэрээ” байгуулан үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцох.

-Соёл, урлаг, спортын байгууллагууд 50 хувийн дүүргэлттэйгээр ажиллаж буй эсэхэд хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлж ажиллах.

-Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, төсвийн орлогыг нэр төрлөөр нь ханган бүрдүүлэх  ажлаа эрчимжүүлэх.

-Өвөлжилтийн хугацаанд инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, машин механизм, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдал болон бодис, давсны нөөцийг сайтар бүрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. 

-Сайжруулсан шахмал түлшний нөөц, түгээлт, тээвэрлэлт цаг хугацаандаа тасалдалгүй явах ёстой гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан