Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Хариуцлагын гэрээг хоёроос дээш удаа зөрчвөл тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна

Засгийн газрын хуралдаанаас 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн урлаг соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр нээхээр шийдвэрлэсэн.

Өнөөдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй соёл урлаг, спорт, хоол үйлдвэрлэлийн чиглэлийн 400 гаруй ААН-үүдэд хариуцлагын гэрээний шинэчлэгдсэн заалтуудыг танилцуулан, зөвлөн туслах уулзалтыг хийж, хариуцлагын гэрээг шинэчлэн байгууллаа. Дүүргийн хэмжээнд нийт 2303 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Энэ үеэр дүүргийн дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Батбаяр хэлэхдээ “Үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа салбарын ажилтан, алба хаагчид бүүстэр тундаа хамрагдсан байх шаардлагыг тавьж байгаа. Өнгөрсөн хугацаанд зөрчил гаргасан иргэн, ААН байгууллагуудад зөвлөн туслах, хугацаатай үүрэг даалгавар өгөх, сануулга, мэдэгдлүүдийг өгч ажилласан тухайгаа дурдаад харин иргэн, ААН байгууллагуудын хувьд хариуцлагатайгаар халдвар хамгааллын дэглэмээ баримтлан үйл ажиллагаагаа явуулж байгаа ч үйлчлүүлж буй иргэдийн хандлага, харилцаа сул байгаа нь эрсдлийг үүсгэж байна” гэлээ.

“Хариуцлагын гэрээ” хийсэн байгууллагууд хүний тоо хэтрүүлэх, цаг хэтрүүлэх гэх мэт зөрчлүүдийг удаа дараа гаргаж байсан нь хяналт шалгалтын явцад илэрч байсан юм.

Шинэчлэгдсэн “Хариуцлагын гэрээ”-ний заалтад 2 буюу түүнээс дээш удаа зөрчил гаргасан тохиолдолд “Хариуцлагын гэрээ”, тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлнэ гэсэн онцлох заалт орсон байна.

Халдвар хамгааллын дэглэм, гэрээгээр хүлээсэн үүрэг болон УОК-ын журмыг зөрчсөн аж ахуйн нэгжүүдэд дээрх арга хэмжээг авах бөгөөд дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээс гэрээний хэрэгжилтийг хангуулах хяналтыг эрчимжүүлж, аж ахуйн нэгжийн хүлээх хариуцлагыг зохицуулж ажиллах юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан