Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Төрийн архивын улсын үзлэг эхэллээ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/173 дугаар тушаалаар баталсан “Төрийн архивын үйл ажиллагаанд улсын үзлэг зохион байгуулах тухай” хуваарийн дагуу Архивын ерөнхий газрын дэд дарга бөгөөд Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг гарсан. Тус Ажлын хэсэг өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 9-ний өдөр НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэгт удирдамж, чиглэлээ танилцуулж Төрийн архивын улсын үзлэгийг эхлүүллээ.

Төрийн архивын улсын үзлэгийг дөрвөн жил тутамд улсын хэмжээнд зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн үзлэг нь нийслэл, дүүргийн архивын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, архивын баримтын хадгалалт, хамгаалалт болон төрийн архивын цахим сан бүрдүүлэлтийн чиглэлээр явагдаж байгаа нь онцлог юм.   

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль шинэчлэгдэж, 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс  мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан хууль тогтоомжийн хэрэгжилтийг нийслэл, дүүргийн хэмжээнд үзэж, үнэлэлт дүгнэлт өгч, цаашид салбар болон орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх чиглэлээ тодорхойлоход энэ удаагийн үзлэгийн зорилго оршиж байгаа юм.

Архивын улсын үзлэг арваннэгдүгээр сарын 9-12-ны өдрүүдэд үргэлжилнэ. 

НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан