Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ

Цар тахлын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах сарын аяны хүрээнд сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай утсыг хэрхэн ажиллуулж байгаа талаарх зөвлөлдөх уулзалтыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/ санаачлан зохион байгууллаа. Тус уулзалтад НЭМГ-ын Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан орлогч дарга Л.Зэндмаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх Э.Мөнхгэрэл,  Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбооны менежер Э.Эрдэнэчимэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Тархвар зүй, шуурхай удирдлагын албаны дарга Б.Баярмаа болон сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцов. Уулзалтаар “Ковид-19” халдварын цар тахлын хариу арга хэмжээнд яаралтай дуудлага хүлээн авах, зөвлөгөө өгөх 119 утсыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүнд зориулсан www.duudlaga.mn сайттай холбож, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар ярилцсан юм.

Оролцогчдын зүгээс www.duudlaga.mn-ээр дамжуулан сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүнд тусламж, үйлчилгээг үзүүлэх, боломжтой мэдээллийг хүргэх, 119 утсанд нийтлэг ирдэг асуултын хариултыг бичсэн гарын авлагаар дохионы хэлмэрчээр уншуулсан видео шторк бэлтгэн хүргэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Мөн зайнаас зөвлөн туслах www.duudlaga.mn сайтын операторуудад “Ковид-19” цар тахалтай холбоотой нийтлэг ирэх асуултыг эрэмбэлэх, энгийн асуултад хариулах тусгайлсан сургалтад хамруулах зэрэг тодорхой шийдэлд хүрсэн үр дүнтэй уулзалт болов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан