Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Улиастай-Налайхын чиглэлийн автозамыг Монголын тал хүлээж авснаар нэмэлт ажлууд хийгдэж эхэлнэ

Улиастай-Налайх чиглэлийн 20,3 км автозамын ажлын гарц, гарам хараахан хийгдээгүйн улмаас иргэдийн аюулгүй зорчих эрх ноцтойгоор хөндөгдөж, жолооч нарт эргэх эргэлт байхгүй, хурд хэтрүүлэх гэх мэт асуудлууд тулгамдаж байгаа.

Тэгвэл өнөөдөр дүүргийн удирдлагууд орц гарцны асуудал, автозамын ажлын талаар Нийслэлийн автозам хөгжлийн газрын зам барилгын хяналтын хэлтсийн дарга Б.Бум-Эрдэнээс тодрууллаа.

Тэрээр “Тус автозамын ажил нь БНХАУ болон Монгол улсын Засгийн газрын хооронд хийсэн гэрээний хүрээнд эхний ээлжинд батлагдсан зураг төсвийн дагуу Улсын комисст хүлээлгэж өгнө. Үндсэндээ монголын талд энэ ажил шилжих шаардлагатай. Үүний дараагаар иргэдийн хүсэл, шаардлагад нийцсэн өөрчлөлтүүдийг оруулах эрх үүснэ гэсэн тайлбар өгч байна.

Тухайн авто замын ажлын эхний зураг 2016 онд хийгдсэн бөгөөд ямар нэгэн битүүмжгүй, тусгай хэрэгцээт иргэд зорчих боломжгүй 5 гүүрэн гарц төсөвт суусан байжээ. Улмаар 2019 онд өөрчилж хоёр битүүмжтэй гүүрэн гарц болох Баянзүрхийн товчооны гарцан дээр болон МТ колонкын харалдаа хийхээр гүйцэтгэгч талтай тохиролцож байгаа юм. Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан ирэх оны 3, 4 дүгээр сард ажил эхэлж, 2022 оны 8 дугаар сард Улсын комисс хүлээн авснаар ашиглалтад бүрэн орно гэдгийг холбогдох албаныхан хэлж байлаа.

Түүнчлэн иргэд тухайн зам дээр 80 км/цагийн хурдтай явах ёстой гэсэн ойлголтын зөрүүгээс болж торгуулах асуудлууд гарч байгаа. Тэгвэл Гачууртын уулзвараас Налайх хүртэл 20.3 км зам дээр 60 км-ээс хэтрүүлэхгүйгээр зорчих шаардлагатай гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан