Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Гал түймэр гарч болзошгүй 15801 зөрчлийг илрүүллээ

Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд гэр хорооллын айл өрхүүдэд гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт  хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын нийт 1365 ажилтан, алба хаагч зохион байгуулж,  437 баг, хороо, дүүргийн 71155 айл өрхийг хамруулсан юм.

Алба хаагчид гал түймэр гарч болзошгүй 62783 зөрчил дутагдлыг илрүүлж, 15801 зөрчлийг газар дээр нь  арилгуулан, 46982 зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулгыг бичиж тухайн аймаг, нийслэл, дүүрэг, баг, хорооны холбогдох албан тушаалтанд хүргүүлж биелэлтийг хангуулан ажиллалаа.

Хяналт, шалгалтар цахилгааны холболт, ашиглалт, угсралтын аюулгүй байдал, гэр, байшингийн хоорондын аюулгүйн зай хэмжээ зөрчсөн, үнс, нурмаа ил задгай асгасан үнс нурамны сав таггүй, пийшин зуух гэмтэлтэй, яндангийн хамгаалалт хийгдээгүй, залгаас буруу, шуурхай албаны автомашин очих боломжгүй мухар гудамж, өндөр хүчдэлийн шугаман доор буусан, пийшин зуухны амны дор 700х500 мм-ийн хэмжээтэй металл хамгаалалт байрлуулаагүй, шингэрүүлсэн шатдаг хийн ашиглаж аюулгүй байдлаа хангаагүй зэрэг зөрчил дутагдлууд нийтлэг илэрлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан