Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Алба хаагчид харилцааны сэтгэлзүйн сургалтад хамрагдлаа

Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах,  аврах 18 дугаар ангийн  алба хаагчид  харилцааны сэтгэлзүйн сургалтанд хамрагдлаа.

Сургалтыг ОБЕГ-ын Давтан сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, ахлах дэслэгч  Ц.Энхтуяа удирдаж, алба хаагчдад ажлын байрны харилцаа, хандлага, сэтгэлзүй, стресс тайлах арга зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдээлэл өгсөн юм.

Мөн ажлаас халшрах хам шинжийн судалгаа авч, Гал түймэр унтраах, аврах ангиудын салааны бүрэлдэхүүнийг оролцуулан хандлагаар анагаах тухай фокус ярилцлага хийлээ.

Сургалтыг зохион байгуулснаар алба хаагчдын харилцаа хандлага сайжирч, стрессийн түвшин буурч, хамт олны эерэг уур амьсгал бүрдэж, ажлын чанар, хүртээмж сайжрах ач холбогдолтой юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан