Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
С.Бямбацогт: Монголбанкны Ерөнхийлөгчийг ээлжит бус чуулганаар томилох ёсгүй
УИХ-ын ээлжит бус хуралдааны өнөөдрийн хуралдаанаар Монгол бакны Ерөнхийлөгчиийг ажлаас нь чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэхээр болоод байгаа. Тэгвэл МАН-ын гишүүд Монгол банкны Ерөнхийлөгчийг томилох нь хууль бус зүйл гэж үзэж байгаа аж. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос тодрууллаа.

-Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлж, томилох асуудал яагаад хууль бус гэж. Ямар учраас эсэргүүцээд байгаа юм бэ?
-Энэ томилгоог яагаад эсэргүүцэж байна вэ гэхээр ээлжит бус хуралдаанаар тийм тийм асуудлыгхэлэлцэнэ гээд хэлэлцэх асуудлыг жагсаалтыг гаргасан байдаг. Үүнийхээ дагуу тодорхой хугацаанд товлосон асуудлаа хэлэлцдэг хуультай. Гэтэл хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй зүйлийг хүчээр оруулж ирж байгаа нь хууль бус.
-Монгол банкны Ерөнхийлөгчийг даруйхан томилохгүй бол валют ханшаас эхлээд монголын эдийн засаг, банк санхүүгийн салбарт хүндрэлтэй асуудал үүсч байгааг УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн шүү дээ. Энэ бүхэн хангалттай шалтгаан биш гэж үү?
-Энэ бол яах аргагүй тулгамдаж байгаа асуудлын нэг мөн. Гэхдээ Л.Пүрэвдоржийг ажлаас нь чөлөөллөө гээд түүний ажлыг орлох хүн олон байна шүү дээ. Тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч гэдэг албан тушаалтай хүн байгаа. Ийм байтал орлох хүнгүй, монгол банкны ажлыг явуулах хүнгүй болчихсон мэтээр ярих нь буруу юм.
-Тэгвэл АН олонхиороо энэ асуудлыг дэмжээд Н.Золжаргалыг баталчихвал хууль бус гэж ойлгох нь. Ер нь, хэзээ батлах нь зөв юм бэ?
-Хууль бус. АН мэдээж олонхиороо дэмжээд батлах байх. Гэхдээ энэ бол хуулийн дагуу явагдаагүй гэж хэлж болно. Ээлжит бус хуралдааны хугацаанд хэлэлцэх ёстой зүйлээ л хэлэлцэнэ. Харин Монгол бакны Ерөнхийлөгчийг УИХ-ын ээлжит чуулганаар томилох ёстой. Энэ бол сар хүрэхгүй хугацааны дараа л томилох асуудал шүү дээ.

Г.Даваа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан