Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна

Он гарсаар гол, нуурын мөс цөмөрсөн нийт 8 удаагийн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 8 иргэний амь насыг авран хамгааллаа. Харин энэ сард  Архангай аймгийн Түвшрүүлэх, Завхан аймгийн Яруу, Хөвсгөл аймгийн Арбулаг, Цагаануур сумын нутагт  гол, нуурын мөс цөмөрсөн тохиолдлын улмаас 3 иргэн амь насаа алдсан байна.

  Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 11, 12 дугаар саруудад  агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй.

  Мөн жижгэвтэр голуудын дагууд нимгэн мөсөн бүрхүүл тогтож шингэн зайр гүйх үзэгдэл ажиглагдаж эхэлсэн ч бусад томоохон голуудад мөсний үзэгдэл ажиглагдаж эхлээгүй байна.

 Олон жилийн дунджаас дулаан байгаатай холбоотойгоор гол, мөрөн, нууранд мөсөн бүрхүүл тогтох хугацаа оройтох, мөсний даац хүн, мал, машин, техник хэрэгслээр зорчиход аюулгүй хэмжээнд хүрч бэхжихээгүй байгааг анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан