Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Уулзалтаар хамтын ажиллагаа, төслийн үр дүнгийн талаар хэлэлцлээ

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд найрамдах Беларусь улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Н. Гореликийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хамтран хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.

  Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын техник, хэрэгслийн чадавхыг сайжруулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд нийт 15,4 сая евро буюу 46,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий аврах, гал түймэр унтраах  тусгай зориулалтын 71 нэгж, техникийг нийлүүлж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагуудад хүлээлгэн өгч, үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Хошууч генерал Г.Ариунбуян “Дэлхий дахинд тархаад буй коронавирусийн цар тахлын энэ хэцүү цаг үед төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулан, дэмжлэг үзүүлж ажилласан Элчин сайд болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар болон “Пожснаб” компанийн удирдлага, хамт олонд чин сэтгэлийн талархалаа илэрхийлье. Хоёр орны гамшгаас хамгаалах салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна. Таны цаашдын ажилд амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан