Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Уул уурхайгаас болж хүний эрх зөрчигдөж буй талаар хуралдана
Хүний эрхийн Үндэсний Комиссоос санаачлан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Ази Номхон Далайн бүсийн чуулган, Швейцарийн Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Монгол Улс дахь уул уурхайн бизнес ба Хүний эрх” сэдэвт олон улсын хурлыг ирэх сарын 10-12-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо.
Сүүлийн жилүүдэд манай улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжсөнөөр улс орны эдийн засгийн өсөлтөд жинтэй хувь нэмэр оруулж байгаа ч уул уурхайн үйл ажиллагаанаас улбаатай хөрсний эвдрэл, бэлчээрийн доройтол, усны хомсдол, агаарын бохирдол зэрэг сөрөг үр дагавар гарч байна. Энэ нь нутгийн иргэд, ялангуяа малчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, өмч хөрөнгө эзэмших, өмчлөх, соёл, ёс заншлаа хадгалах эрхийг хөндөхийн зэрэгцээ уламжлалт аж ахуйгаа эрхлэх боломжгүй болсноор хэдэн зууны турш нүүдэллэн амьдарсан төрөлх нутгаа орхин нүүж, амьжиргааны өөр эх үүсвэр хайхад хүргэж байгаа.
ХЭҮК  энэ асуудалд анхаарч НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Швейцарын Хөгжлийн агентлаг, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран уул уурхайн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бүс нутаг болох Өмнөговь аймгийн Гурвантэс, Цогтцэций, Ханбогд сум, Баянхонгор, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Төв, Ховд, Говь-Алтай зэрэг аймагт 2011-2012 онд ажиллаж, цуврал судалгаа, хяналт шалгалтын ажил зохион байгуулжээ.
Эдгээр судалгаа, хяналт шалгалтын ажлын үр дүн болон төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, иргэний нийгмийн байгууллага зэрэг оролцогч талуудын байр суурийг сонсох, өргөн хүрээний хэлэлцүүлэг бүхий олон улсын хурлыг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөсөн нь энэ аж.
Манай улс дахь уул уурхайн үйлдвэрлэл хүний эрх, эрх чөлөөний төлөв байдалд үнэлгээ, дүгнэлт өгөх, уул уурхайн бизнесийн үйл ажиллагаан дахь олон улсын болон үндэсний хэм хэмжээ, энэ чиглэлээр дотоод, гадаадын сайн туршлагыг дэлгэрүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга замыг тодорхойлоход уг хурлын гол зорилго оршиж байгаа гэнэ.
Хурал “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийн асуудал" болон “Уул уурхайн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой хүний эрхийн бусад тулгамдсан асуудал” гэсэн хоёр салбар хуралдаантайгаар явагдана. Салбар хуралдаанаас гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн  уул уурхайн үйл ажиллагааны явцад  хүний эрх эрх, чөлөөг хүндэтгэх, хамгаалах, тогтолцоог бэхжүүлэх, оролцогч талуудын эрх үүрэг хариуцлагыг тусгасан “бодлогын баримт бичиг” гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах юм байна.
Б.Цэцэг
0 Сэтгэгдэл
энэ нийтлэл хэзээний нийтлэл болохыг хэлж өгнө үү
Хамгийн их уншсан