Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Хурдан морины уралдаанч хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, хамгаалахтай холбоотой ажлын хэсгийн ээлжит хурал боллоо

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар байгуулагдсан хурдан морины уралдаанч хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, хамгаалахтай холбогдсон хууль эрх зүйн зохицуулалт, дүрэм, журмыг шинэчлэн боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр ээлжит хуралдаанаа зохион байгууллаа.

Ажлын хэсгийн хурлаар Монгол хүүхдийн хөгжлийн судалгаа, Монгол адууны удмын сангийн судалгааны товч мэдээллийг сонсож, Үндэсний их баяр наадмын тухай хууль, Хурдан морины уралдаан зохион байгуулах дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулж ажлын хэсгийн гишүүд санал солилцов.

Нийт гишүүд уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, сурч боловсрох эрхийг хамгаалах, хамгаалалтын хувцас хэрэгсэл, хүүхдийн уралдаанд оролцох нас, уралдааны зохион байгуулалт, даатгал, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн хариуцлагын асуудалд анхаарч хүүхдийг эрсдэлд оруулдаг хүчин зүйлийг судлан урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар гишүүд саналаа өглөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан