Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын нэгдсэн сургалт эхэллээ

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас зохион байгуулж байгаа төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын нэгдсэн сургалт эхэллээ.

  Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх” төслийн хүрээнд нийлүүлэгдсэн амьсгалын бие даасан төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээг хийх хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Сургалт дадлагын нээлтэд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр оролцож,  алба хаагчдад үүрэг чиглэл өгч, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

 Энэ сарын 24-ныг хүртэл үргэлжлэх тус сургалтыг Бүгд Найрамдах Франц Улсын “Матесик” компанийн мэргэжилтэн Сильфид Дроуйн удирдан явуулж,  төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын салааны захирагч, амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин зэрэг нийт 82 алба хаагч хамрагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан