Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Нэмэлт 3 дугаар тун зайлшгүй шаардлагатайг эрдэмтэд зөвлөж байна

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр өнөөдөр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн тооцооллын багийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Эрдэмтдийн зөвлөлөөс, коронавируст халдварын ирэх сарын төлөв байдал, урьдчилсан таамаг, анхны хувилбарыг танилцууллаа.

Бүрэн тун буюу нэг, хоёрдугаар тунг хийлгэсний дараа 6-8 сарын хугацаанд дархлаа сайн байгаа ч түүнээс дээш хугацаанд дархлаа буурч байгааг тогтоосон. Тиймээс нэмэлт 3 дугаар тун зайлшгүй шаардлагатайг эрдэмтэд зөвлөж байна .

Коронавируст халдварын тохиолдол сүүлийн өдрүүдэд буурч байгаа нь вакцинжуулалтад хамрагдсаны үр нөлөө гэж үзэж байна. Тиймээс аль болох түргэн хугацаанд халдварыг бууруулахыг зорьж байгаа учир иргэдийг вакцины нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг зөвлөж байгаа юм. Нөгөөтэйгүүр тухайн иргэн нэгдүгээр тун хийлгэсэн ч хоёрдугаар тунд хамрагдахгүй гурван сар болсон тохиолдолд огт вакцин хийлгээгүйтэй адил гэж үзэж байна.

Мөн эрдэмтдийн багаас хүчилтөрөгчийн үйлдвэрлэлийг өргөжүүлж, эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцолсон бөгөөд эдгээр санал, зөвлөмжөө УОК-т танилцуулах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан