Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Гал унтраах тактикийн сургуульд 100 гаруй алба хаагч оролцлоо

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангиас дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 8 баллын газар хөдөлж, “Сансар-32” худалдааны төвийн зүүн хэсэг нурж, агуулахын өрөөнд гал түймэр гарлаа гэсэн цагийн байдлын дагуу гал унтраах тактикийн сургуулийг зохион байгууллаа.

Сүүлийн жилүүдэд нийслэлд худалдаа үйлчилгээний барилга, байгууламж олноор баригдаж байгаатай холбогдуулан хүн ам олноор цуглардаг худалдаа үйлчилгээний барилгад гарсан гал түймрийг унтраах арга зүй, онцлогийг судлах, алба хаагчдын сэтгэлзүй, бие бялдар, тэсвэр хатуужил, аюулгүй ажиллагааг сайжруулах, гэнэтийн ослын үед аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах туршлага хуримтлуулах зорилгоор зохион байгуулснаараа онцлогтой.

Тус дадлага сургуульд  Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр анги, “Сансар-32” худалдааны төвийн 100 гаруй алба хаагч хамтран оролцлоо гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан