Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
“ӨВЛИЙН ИДЭШ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлд Монгол Улсын хүн амын 47.5 хувь нь амьдарч байна. Нийслэлийн хүн амын хэрэгцээнд нийлүүлж буй махны үнэ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад дунджаар 18 хувь өсөж, хэрэглээний индексээр илэрхийлсэн инфляцийн 2.1 нэгжийг бүрдүүлж байна. Иймд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, аймгийн ЗДТГ хамтран нийслэлийн хүн амын махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулах зорилгоор "Өвлийн идэш" арга хэмжээг 1 сарын хугацаанд 3 үе шаттай зохион байгуулах ба эхний ээлжинд өргөтгөсөн худалдааг 2021 оны 11 сарын 25-наас 12 сарын 2-ны өдрийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.

Энэхүү арга хэмжээний үеэр мал амьтны гоц халдварт өвчингүй, тайван бүсийн 17 аймгаас бэлтгэсэн, гарал үүсэл нь баталгаатай эрүүл малын мах, сүү цагаан идээг борлуулахаас гадна шинэ ургацын улаанбуудайн гурил, цагаан будаа, ургамлын тос зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг бөөний үнээр худалдаалах юм.

Түүнчлэн нийслэлийн иргэдийн цагийг хэмнэх үүднээс Монгол шуудан компани хэрэглэгчийн захиалгын дагуу өвлийн идэшийг орон нутгаас тээвэрлэн Төв цэнгэлдэх хүрээлэн эсхүл таны гэрт шууд хүргэх шуудангийн үйлчилгээг үзүүлнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан