Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2700 хүнийг ад шоо үзсэн Сангийн сайдын 156 тогтоолыг эргэж харах хэрэгтэй гэв

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Сангийн сайдаар ажиллаж байхдаа өнгөрсөн долдугаар сарын 16-нд ерөнхий боловсролын дунд сургууль болон цэцэрлэгүүдийн ажлын байрны норм, нормативыг шинэчлэн тогтоох хүрээнд 156 тоот тушаалыг баталжээ. Эл тушаалаар одоо улсын хэмжээнд 2700 орчим багш, ажилтан ажлаасаа чөлөөлөгдөх болж буй аж. Үүнээс үүдэн цэцэрлэгийн эрхлэгч багш нь, хүүхдүүдийнхээ хувцасыг угааж, цэвэрлэгээгээ хийж, бүр цаашлаад эмчийн үүргийг давхар биелүүлэх хүндхэн даваатай тулгарчээ. Харин орон нутаг дахь дунд сургуулийн дотуур байрны гал тогооны тогооч нар цэвэрлэгчгүйгээр ажлаа гүйцэтгэх нөхцөл байдал үүсчээ. Эл асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ё.Отгонбаяр, Д.Хаянхярваа болон Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагууд өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, улсын хэмжээнд 2700 орчим хүн цомхотголд орсноор ажилгүй, орлогогүй болно. Нөгөөтэйгүүр хүүхэд хохирно. Энэ бол цаагуураа хүүхдэд үзүүлэх үйлчилгээнд сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн тайлбарлаж байна. Нөгөөтэйгүүр, өнгөрсөн жил УИХ-аас Боловсролын тухай багц хуулийн төслийг баталсан. Хууль хэрэгжиж эхэлсэнээр боловсролын салбар дахь багш нараас гадна туслах ажилчид 2013 оны нэгдүгээр сараас эхлэн тэтгэмж авах бололцоо нээгдэх байсан ч ажлаасаа чөлөөлөгдсөнөөр авах бололцоогүй болох аж. Тиймээс Сангийн сайдын 156 дугаар тушаалыг өөрчлөх шаардлага байгааг санууллаа.
Харин УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын тайлбарласнаар зарим дунд сургуульд багшийн орон тоо илүүджээ. Түүнийг зохицуулах шаардлагатай тухай асуудал хөндөгдөж албан бичиг ирэхэд нь олон хүн ажлаас чөлөөлөгдөж хүндрэл үүсэх талтай тул хуучнаар нь үлдээх шаардлагатай гэсэн хариу өгсөн аж. Гэвч Сангийн сайд Д.Хаянхярваа нь түүнийг нь үл тоож 156 тоот тушаалыг баталжээ. Нэг талаараа багш нарын илүүдсэн орон тоог цомхотгох санаа явсан ч эцэстээ жинхэнэ байж байх ёстой ажлын байрны орон тоог хоморголон цомхотгох нөхцөл байдал руу ийн түлхсэн аж. Тиймээс эл асуудлыг Боловсрол, соёлын сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Ч.Улаан нар засах шаардлага тулаад буйг тэрбээр онцоллоо. Тэгвэл Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагуудын мэдэгдлээр 2012 оны төсөв батлагдчихсан учраас одоохондоо цомхотгол гайгүй, харин 2013 оноос дээрх норм нормативаа барьж төсөв батлахаар 2700 орчим хүн ажлаас чөлөөлөгдөхөөс аргагүй байдал үүснэ. Тиймээс шинэчлэлийн Засгийн газар асуудлыг яаралтай хэлэлцэн, өөрчлөх шаардлага байгаа юм гэлээ.
Ene shiidveriig Otgonbayar, Hayanhirvaa nar uursduu gargasan biz dee. Odoo tegeed uursduu eserguutseed bgaag yu gej oilgohiin?

0 Сэтгэгдэл
2012.09.14