Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Дэд сайд нарыг ойрын үед томилно
-АН доторхи фракцын тулаан Засгийн газрын хурдыг сааруулжээ-


Н.Алтанхуягийн толгойлсон Шинэлэлийн Засгийн газар бүрэн эмхэрч дуусаагүй байна. Одоо энэ засгийн газарт дэд сайдууд дутуу байгаа. Уг нь, дэд сайд нарыг томилох асуудал хэд хэдэн удаа яригдсан ч хэзээ томилох эсэх нь тодорхойгүй байгаа. Тэгвэл дэд сайд нарыг хэзээ томилох эсэхийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэгээс тодруулахад, “Шинэ Засгийн газар бүтэц бүрэлдэхүүнээ шинэчлээд үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн. 43 байсан агентлагийг 28 болгож цөөлсөн. Ингээд бид үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн. Төрийн нарийн бичгийн дарга нараа томилчихоод байгаа. Гэхдээ одоогооор ямар нэгэн байдлаар албан тушаалаас болж Засгийн газрын ажил гацсан зүйлгүй байна. Гэхдээ яамны үйл ажиллагааг сайжруулахад, дэд сайдын үүрэг хөндөгдөж байгаа. Засгийн газар маань гурван өөр субьектээс бүрдсэн эвслийн Засгийн газар учир энэ асуудал шат шатандаа шийдээд явах байх. Энэ асуудал ойрын өдрүүдэд шийдэгдээд дуусах байх” гэсэн тайлбарыг өгсөн юм. Харин зарим эх сурвалжуудын хэлж байгаагаар дэд сайдуудыг томилохгүй байгаа шалтгаан нь АН дотор фракц, жигүүрүүдийн дунд бага зэрэг үл ойлголцол үүсээд байгаа аж. Тухайлбал, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал тэргүүтэй МҮДН фракцынхан Шинэчлэлийн Засгийн газрыг бойкотолсон байдлаар хандаж байгаа гэх. Энэ нь мэдээж шинэ засгийн газарт тус фракцынхны эзлэх байр суурь бага байгаатай холбоотой гэнэ. Р.Амаржаргалын хувьд 3-4 сайдын суудал авах хүсэлтэй байсан ч тэгээгүй. Фортуна Н.Батбаяр, Ц.Баярсайхан хоёр л сайдын суудалд сууж, фракцын толгой хоосон хоцорсон. Тэгвэл дэд сайдын суудлаас мэдээж үүнээс илүүг шаардаж байгаа нь ойлгомжтой. Энэ байдлаас болж УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн Засгийн газрын сайд нарыг гоочилж, муу үг чулуудаж байгаа нь илт. Тухайлбал, өчигдрийн Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Золжаргалыг хэлэлцэж байх үед “Шинэ Засгийн газрын зарим сайд нь гадаадын хөрөнгө оруулагчийг өөртэйгээ уулзаарай гэж хэлж байхад, нөгөө нь хөдөө явж эливатор тогшоод зогсч байна” гэх мэтээр Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нарт зориулсан гомдлын үг чулуудаж суусан. Энэ мэтээр Р.Амаржаргал гишүүний гомдол Шинэ Засгийн газарт чанга биш ч тодорхой хэмжээгээр хойш нь зулгаасан гогцоо болчихоод байгаа аж. Гэхдээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын хэлснээр дэд сайдуудыг ойрын өдрүүдэд томилох гэнэ.

Г.ДАВАА
0 Сэтгэгдэл
www.joblinksmn.com Ажил хайгч болон Ажил олгогч хоёр амархан уулзах газар бол www.joblinksmn.com Энэ сайтад ажил хайгч өөрийн анкет, зураг, диплом хуулбар, хавсралт захиагаа үнэгүй оруулах, ажил олгогч өөрийн байгууллагад шаардлагатай байгаа ажлын байрны зарыг мөн үнэгүй оруулах боломжтой. Ажил олгогч маш олон ажил хайгч нарын анкетийг үзэж өөрийн ажилд нийцэх хүнийг шалгаруулан авах боломжтой. Ажил хайгч нь зарлагдсан ажлын байранд шууд ажилд орох хүсэлтээ илэрхийлэх боломжтой. үнэгүй.
Хамгийн их уншсан