Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Сумдын сургууль, цэцэрлэгт гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллах төлөвлөгөөний хүрээнд  Бигэр, Цогт, Цээл, Бугат, Тонхил сум, Баянтоорой тосгоны сургууль, цэцэрлэг, дотуур байранд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх ажлыг хүүхэд, эцэг эх, багшийн оролцоотойгоор зохион байгууллаа.  

  Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байранд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийсэн нь  болзошгүй аюулыг урьдчилан үнэлж, гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг бодитой төлөвлөх, урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал, хүүхэд төвтэй бэлэн байдлыг бэхжүүлэх чухал ач холбогдолтой байлаа.

 Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний нийт дүнгээр дээрх сумдын сургууль, цэцэрлэг, дотуур байруудад газар хөдлөлт, ахуйн гал түймэр, цасан болон шороон шуурга зэрэг аюулт үзэгдлийн эрсдэлийн түвшин өндөр гарсан байна гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан