Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Завсарлагаа гэж...

Ардын намынхан ирэх дөрвөн жилийн турш “завсарлага” гэдэг үгийг жинхэнэ утгаар нь хит болгох нь. Ингэх нь ч аль хэдийнэ тодорхой байсан гэхэд болно. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын өчигдөр болсон ээлжит хуралдаанаас МАН-ын бүлэг завсарлага авлаа. Тэд баахан шаардлага тавив. Албан ёсоор бүлгээ байгуулсан болохоор 14 хоног хуралд суухгүй гэдгээ их л бардам хэлж, додигор гэгч нь гарч одов. Хууль дүрмээ дагаж элдэв асуудал гаргалгүй НИТХ-ын даргаа сонгон баталж, хуралдаандаа оролцож байсан нийслэлийн МАН-ынхан гэнэт л сөрөг хүчний үүргээ биелүүлж эхлэх нь энэ. Завсарлага авлаа гэдгээ өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр зарласан МАН-ын бүлгийн дарга ийнхүү хэлсэндээ хүрэв.
Завсарлага авах гол шалтгаан нь Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт ч байгаа биш юм бололтой. Нийслэлийн өмчийн байрнаас улс төрийн намыг гарч, яаралтай суллаж өг гэсэн хотын дарга Э.Бат-Үүлийн шийдвэрт гол учир шалтгаан оршиж буй гэв.
Нийслэлийн хүүхэд залуучуудын ордны хойд хэсэгт байрлаж байгаа МАН-ынхан очих газаргүй болчихлоо гэж гомдоллох болсон. 2008 оны сонгуулийн дараа нам нь байргүй болсон МАН-ынхан тус ордонд л төвхнөж, төвлөрч байсан. Харин шатсан байшингийнхаа оронд өндөр сайхан ордонтой болоод МАН-ын том дарга нар энэ байшинг орхиод явсан нь жилийн өмнө.
Тэднийг явсны дараа Нийслэлийн Ардын нам эл байранд нүүж ирэв. Харамсалтай нь, тэд удахгүй орох оронгүй болж гудамжинд гарах нь. Энэ л асуудал НИТХ дахь МАН-ын бүлгийн эрхэм төлөөлөгчдийн эгдүүцлийг төрүүлжээ. Үүнийг нь тэд МАН-ыг газрын хөрснөөс арчих гэсэн үйлдэл гэж ойлгож байгаагаа хэлж ч байсан. Нийслэлийн өмчөө хармалсан хотын даргад тэд дургүйцэж, мөрийн хөтөлбөрөө оруулж ирж батлуул гэсэн шантааж тавилаа. Бид олонхи байхдаа баталсан төсвийг та нар зарцуулж байгаа учир завсарлага авч байгаа ч гэх нь сонсогдов. Улаанбаатарт тулгамдсан асуудалд хамгийн эхэнд анхаарал хандуулснаараа хотын дарга гол ажлаа хийсэнгүй гэсэн шүүмжлэлийн бай болов. Бас анхны завсарлагын шалтгаан ч боллоо.
Албан ёсоор бүлэгтэй болж чадаагүй УИХ дахь МАН-ынхан бол бараг байнга шахуу “завсарлага” авсаар байгаа. Уг нь НИТХ дахь хэд шигээ хуулийн дагуу завсарлага авч болох боломж тэдний гарт бүрэн байлаа. Даанч зөрүүд зантай гишүүдийнхээ үгэнд орсноос болж олон асуудалд тэд л хохирогч болж үлдсэн. Тийм ч болохоор парламент дахь МАН-ын 25 сул гишүүн зүгээр л хурал таслаж тус тусдаа “завсарлага” авахаас өөр аргагүй болов. Ямартай л УИХ-ын гишүүний тангаргаа өргөснөөс хойш МАН-ын хэд хэдэн гишүүнийг чуулганы танхимд хоёроос дээш удаа харсангүй гэсэн яриа гаргах вэ дээ. Анхдугаар чуулганы турш хурал таслаж, хөдөө, гадаадгүй зугаалсан Ардын намынхан ээлжит бус хуралдаанд бас ч гэж харагдах болсон. Гэхдээ л ирц тааруухан оролцсоор. Харин өчигдөр болох байсан чуулганы хуралдаанд МАН-ынхан мөн л оролцсонгүй. Өчигдөр ирцийн мэдээнд мэдүүлснээр Ардын намын хоёр гишүүн гадаадад, нэг нь өвчтэй гэжээ. Үлдсэн 22 нь ажиллаж байх ёстой гэсэн үг. Өмнөх парламентын үед тэд өөрсдөө санал нэгтэйгээр дэмжсэн завсарлагыг хугацаатай болгох тухай төслийг МАН-ыг бүлэггүй байхад батлах нь. Ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд багтсан эл төсөлд дараагийн дөрвөн жил хит болох “завсарлага”-д нь хязгаар тогтоож өгөхөөр тусгасан. Уг нь, хугацаагүй завсарлага авдаг байх боломж Ардын намынхны гарт байсан ч тэдний гэдгэр зангаас болж цаашид байдал хүндхэн болж мэдэх нь. “Завсарлага авлаа шүү” гэж айлгаад ч нэмэргүй болно гэж ч “орчуулж” болно. Уг нь, завсарлага гэдэг парламент дахь МАН-ын 25 гишүүний хувьд хүчтэй сөрөг хүчин гэдгээ мэдрэх сайхан боломж байсан юмсан.
Арга ядахдаа МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар СоцИнтерний Ерөнхий нарийн бичгийн дарга Луис Аяалад захидал илгээв бололтой. Парламентад олонхийг бүрдүүлдэг нам, эвсэл хууль зөрчиж байгаад МАН-ынхан сэтгэл зовнисон гэнэ. АН-ынхан Үндсэн хууль зөрчсөн үйлдлээ зөвтгөж олон улсад мэдээлэл цацаж буй учраас СоцИнтернд бодит үнэн мэдээллийг уламжиллаа гэжээ. Ингээд тэд СоцИнтерний ах дүү намуудад үнэн зөв мэдээллийг түгээж өгөхийг захидлаараа хүссэн байна.
Ямар ч байсан албан ёсоор бүлэг байгуулсан НИТХ-ын МАН-ын бүлэг анхны завсарлагаа дуулиантайхан авлаа. Харин УИХ дахь МАН-ын бүлэггүй гишүүд тус бүртээ “завсарлагаа” авч эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Ингэхээр тэд яадаг ч байсан дор бүрнээ завсарлага авчихсан л байгаа юм биш үү.

0 Сэтгэгдэл